Танилцуулга

University of Greifswald Герман болон Балтикийн далайн бүс нутгийн хамгийн эртний дээд боловсролын байгууллагуудын нэг юм. Их сургуулийг байгуулагдаж байх үе буюу 1456 оны үед Германы Балтикийндалай орчмын бүс нутаг нь Шведүүдийн эзэмшилд байсан бөгөөд их сургуулийг Шведийн хамгийн эртний их сургуульд тооцдог. Өдгөө их сургууль нь 220 эрдэмтэн профессор, 10500 оюутантай орчин үеийн их сургууль болтлоо өргөжин хөгжиж чаджээ. Их сургууль одоогийн байдлаар 717 олон улсын оюутантай, их сургуулийн гадаад оюутны тоо 8 хувиарөсчээ.

Их сургууль нь нийтийн ба хувь хүний эрүүл мэнд, байгаль орчны өөрчлөлт Балтикийн далайн орчмын бүс нутгийн соёл, плазмын физик, протоны технологи гэсэн голлох 5 салбарын хүрээнд судалгаа шинжилгээ явуулдаг.

Их сургуулийн зарим хичээлүүд бакалаврын төвшинд суралцах хүсэлтэй байгаа оюутнуудын хувьд хамрагдахыг хүсдэг хөтөлбөрүүдийн тоонд тогтмол багтдагаас гадна Умард Европын хэл соёл, философи, Европын түүх, физик, био анагаах ухаан, уран зураг, сүмийн хөгжим зэрэг бусад хичээлүүд нь улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгддөг.

Мөн их сургууль нь бакалаврын зэргийн хөтөлбөрөөрөө Германы хамгийн алдартай их сургуулиудын тоонд багтдаг ба их сургуулийн энэхүү нэр хүнд нь тав тухтай сургалтын орчин, багш оюутнуудын ойр дотно харилцаа, хамтын ажиллагаатай шууд холбоотой юм.

Номын сан

Greifswald University-н номын сан нь 1604 ондGreifswald-д байгуулагдаж Германы хамгийн анхны их сургуулийн номын сан болж байсан. Өдгөө их сургууль нь Old Campus, Science Campus зэрэг кампусуудад 2 номын сантайгаас гадна их сургуулийн тэнхим, интитутууд өөрсдийн номын сантай.

Веб сайт: https://www.uni-greifswald.de/en