Танилцуулга
 
 
Dresden University of Applied Sciences нь 1992 онд байгуулагдсан. Саксони мужийн хамгийн эртний хоёрдох их сургууль юм. Их сургууль нь бизнесийн удирдлага, механикийн инженерчлэл, бүтээгдэхүүний дизайн, мэдээлэл зүй, цахилгааны инженер, иргэний инженерчлэлийн чиглэлээр бакалаврын болон магистерийн төвшинд оюутан бэлтгэдэг. Эдгээр хөтөлбөрүүд нь дотроо газар төлөвлөлт ба хөгжил, байгаль орчны хяналт ба дүн шинжилгээ, аж ахуй, гиомэдээллийн систем, судалгаа шинжилгээ, зураг зүй зэрэг хичээлүүдийг багтаасан байдгаараа мужийн бусад сургуулиас ялгаатай. 8 факультет, 170 эрдэмтэн профессор, 5000 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг тус сургууль нь өөр өөр мэргэжлийн чиглэлүүдийг нэгтгэн, ихээхэн нөлөөллийг бий болгож чадахуйц томоохон их сургууль юм.