SAE Institute, Auckland


 Танилцуулга:

SAE нь анх 1976 онд Австрали улсад дэлхийн анхны дуу хөгжмийн инженерийн институт гэж нээгдсэн. Тэдний онол, практик дээр тулгууралсан хичээлийн хөтөлбөр төд удалгүй олонд танигдаж олон улсад салбартай болсон. 1989 онд Шинэ Зеландын Auckland хотод боловсролын яамны зөвшөөрлөөр анхны элсэгчидээ  авсан.

SAE-ийн олон улсын түүхээс дурьдвал 1985 онд анхны салбараа Лондон хотод нээж төд удалгүй Европт дахь анхны салбараа Герман улсад нээж байв. 1998 он гэхэд 7 салбар сургуулийг АНУ-д нээсэн байна. Одоогоор 27 оронд 53 салбар сургуультайгаар бид чанартай онол туршлага дээр үндэслэн кино, хөгжим, урлалын  бүх нарийн мэдлэгийг оюутан, сурагчдад олгож байна.

 

 Вэб хаяг: http://auckland.sae.edu/