Greenpark School 

Танилцуулга

Анх 1956 онд үүсгэн байгуулагдсан. Tauranga хотын төвөөс урагш 7 км-ын зайд байрладаг. 800 гаруй сурагчидтай бөгөөд 22 нь олон улсын сурагчид суралцдаг. 5-11 насны 1-6 дугаар ангийн сурагчидтай.

Туслаж, дэмжих үйлчилгээний талаар:

·Дуу, дүрслэх урлаг, хөгжим, бүжгээр мэргэшсэн багш нар.

·ОУ-ын менежер ба ОУ-тай хамтарч ажилладаг ажилчид.

·Ангийн багшаас авч болох өдөр тутмын тусламж, дэмжлэг.

·Нөхөрсөг сурагчид

 

Green park сургууль нь бүх сурагчид болон ажилчиддаа аюулгүй, анхаарал халамж сайтай, хүрээлэн буй орчиноор хангадаг. Green park сургууль нь нээлттэй бодлогоороо олон нийтийн оролцоог аль болох дэмжих үйл ажиллагаа явуулдаг.

Хичээлээс гадуурх сургалт болон, өөр олон төрлийн сургалтыг Green park сургууль санал болгодог үүнд:

Кино урлаг, дуу хөгжим, kapa haka (line dance), зарим техник, технологи спортын мэдээллийг суралцана. Мөн түүнчлэн хичээл эхлэхээс өмнө болон хичээлийн дараа давтлагын ангид суралцах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сургуулиас нь авах боломжтой.

Вэб хаяг: http://www.greenparkschool.co.nz/