Owairoa Primary School

Танилцуулга:

Анх 1962 онд улсын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд Auckland-ын Howick хотын захаар байрлах үзэсгэлэнт далайн эрэг дээр байрладаг. "Education Review Office” шалгаруулалтаар шилдэг үйл ажиллаагаатай сургуулиар шалгарсан. Тоолох чадвар болон бичиг үсэг эзэмшсэн чадвараараа амжилтын өндөр түвшинтэй. 780 гаруй сурагчидтай ба 14 нь олон улсын сурагчид суралцдаг.

Өдөр тутам сурагчдад үзүүлэх тусламж, дэмжлэг

- Хичээлтэй өдөр болгон Anchor сүү өгнө

- Сурагчид байрлаж буй айлдаа аюулгүй, баяр баясгалантай байх нь баталгаатай.

- Олон Улсын сурагчдын хүсэл, эрмэлзэл өндөр

- Сурагчид бие биенээ дээрэлхэнэ гэсэн ойлголт байдаггүй.

Сургалтын хөтөлбөр:

Манай сургалтын үндсэн хөтөлбөр нь судалгаа шинжилгээ явуулах мөн мэдлэг боловсрол дээшлүүлэхээс гадна тооны ухааны мэдлэгийг сайжруулах явдал юм.

Хүүхэд болгоны сурах арга барил өөр өөр байдаг бөгөөд бид үүнийг анхааралдаа авч, зөв чиглүүлэн, тусламж хэрэгтэй үед нь туслах болно.

Бүртгэл:

Owairoa дунд сургууль нь сурагчиддаа хичээлийн талаар чухал сонголт хийхэд нь туслах бөгөөд сургуулийн талаарх судалгаа, элсэлтэнд эцэг эхчүүдийг нээлттэйгээр урьдаг байна.

Хүүхдийн тань хичээлийн анхны өдөрт зориулан бид та бүхнийг сургуулийн захиралтай танилцуулж, түүгээр манай боловсролын төвийн нарийн тоног төхөөрөмжийг тайлбарлуулах бөгөөд таны асуусан асуултанд хариулах хөтөч бас тэнд байх болно.

Элсэлтийн өмнөх өдөр бид таньд" Манай сургуулийн бүлэгт тавтай морил” гэсэн бичгийг хүргүүлж өгөх болно.

Вэб хаяг: http://www.owairoa.school.nz/home/