Танилцуулга

Heythrop College University of London нь Лондонгийн Kensington-д байдаг. Лондонгийн их сургуулийн Философи, шашин судлалын коллеж бөгөөд 1614 онд байгуулагдаж байсан. Тус коллеж нь 1971 онд Лондонгийн их сургуультай нэгдсэн байдаг. Heythrop коллеж нь Лондонгийн Kensington Square-т байрлах ба Философи, шашны номлолын болон бусад холбогдох нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог үндсэн 3, 5 судалгааны институтаас бүрддэг. Коллеж нь 560 оюутантай учир оюутнуудын хувьд багштайгаа тулж ажиллах боломж Их Британи улсын бусад коллежуудтай харьцуулахад өндөр байдаг. Мөн уг коллеж нь Их Британи улсдаа томд тооцогддог философи, шашны номлолын номын сантай гэдгээрээ алдартай.

Кампус

Heythrop College нь Kensington High Street-ын ойролцоо орших Kensington Square-т байдаг ба коллежын өнөөгийн байр урьд нь Ромын католик сүмийн эзэмшилд байжээ. Уг коллежын Лондонгийн бусад олон коллежоос ялгарах гол онцлог нь коллеж нь 1 кампустай. Коллежийн Kensington кампус нь дотроо сургалт, судалгааны байр, номын санг багтаасан байдаг. Бүх лекцийн танхим нь уг кампуст байрлах ба энэ нь оюутнуудыг багш нартайгаа илүү амар хялбараар харилцаж ойлголцох чадварт сургадаг. Мөн энд оюутны дотуур байр, оюутны холбоо байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Номын сан

Коллежийн номын сан нь 180000 орчим боть номтой, Их Британи улсын хамгийн том философи, шашны номлолын номын сангуудын нэг юм. Уг номын сангийн цуглуулгууд нь 1614 оны буюу коллеж анх үүсэн байгуулагдаж байх үетэй холбоотой. Номын сангийн цуглуулгууд нь үндсэн 2 барилгад хадгалагдаж байдаг бөгөөд шашны номлол, нийгмийн шинжлэх ухаан, утга зохиолын холбогдолтой цуглуулгууд нь Copleston Wing-д байдаг бол философын цуглуулгууд нь Maria Assumpta номын санд байдаг. Мөн Heythrop college нь ховор, үнэ цэнэтэйд тооцогдох ном зохиолуудынхаа ихэнхийг коллежийн гадна Egham-д хадгалдаг. Эдгээр ховор ном зохиолууд дунд Isaac Newton's Opticks-ын эхний хэвлэл, Edward Baddeley-ын цуглуулгууд гэх мэт 1801 оноос өмнөх үеийн ном зохиолын чухал цуглуулга байдаг. Эдгээр хэвлэмэл ховор ном зохиолуудаас гадна уг номын санд цахим ном сэтгүүлүүд байдаг.
Вэб хаяг: http://www.heythrop.ac.uk/