Танилцуулга

Imperial College London нь Их Британи улсын Лондон хотод байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1888 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1907 онд Лондонгийн их сургуультай нэгдсэн. 2004 онд Хатан хаан хоёрдугаар Элизабетын зарилгаар Империал коллежийн бизнесийн сургуулийг нээсэн. Imperial College London нь шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, бизнесийн гэсэн 4 факультэттэй. Уг сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд 2017 онд Times-с гаргасан дэлхийн их сургуулиудын жагсаалтын 8-т, мөн оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад 8-т тус тус бичигдсэн. Мөн Imperial College London нь Европын шинийг санаачлагч шилдэг их сургуулиар шалгарсан. Тус сургуулийн төгсөгчдөөс Нобелийн 15 шагналтан төрөн гарсан.

Нэр хүнд

Imperial College London нь 2016 онд QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийн шилдэг 10 их суруулийн тоонд багтсан ба дэлхий дээрх хамгийн нөлөө бүхий сургууль юм.

Европт

2016 оны Дэлхийн их сургуулиудын академик жагсаалтад 5-т, QS дэлхийн их сургуулидын жагсаалтад 4-т, Times higher education дэлхийн их сургуулиудын жагсаалтад 3-т тус тус эрэмблэгдсэн байдаг.

Кампус

South Kensington

Империал коллежийн гол кампус нь Лондонгийн төв хэсэг болох South Kensington–д байдаг. Энд байгалийн түүхийн музей, Шинжлэх ухааны музей, Урлагийн рояал коллеж, Хөгжмийн рояал коллеж, Рояал Алберт холл зэрэг соёлын олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг.

White city

Империал коллежын хоёрдох гол кампус нь Лондонгийн White City бүсэд байдаг бөгөөд уг кампуст шинэ судалгааны факультетууд байдаг.

Бусад кампусууд

Дээр дурьдсан хоёр гол кампусаас гадна тус сургууль нь өөр 6 кампустай ба эдгээр 6 кампус нь бүгд анагаах ухааны чиглэлийн кампусууд байдаг.

Hammersmith Hospital

Анагаахын сургалт судалгааны кампус нь Charing Cross Hospital-н ойролцоо байдаг ба энд кампусын номын сан, Кафе, Фитнисс төв байдаг.

Chelsea and Westminster Кампус

Уг кампус нь мөн анагаахын сургалт судалгааны кампус бөгөөд Chelsea болон Westminster Hospital –н ойролцоо байдаг. Энд кампусын номын сан үйл ажиллагаагаа явуулдаг.

Hammersmith Campus

Уг кампус нь Hammersmith Hospital-д байдаг. Энд номын сан, спортын факультет байрладаг.

Silwood Park

Ихэвчлэн бакалаврын дараах түвшний хөтөлбөрийн хичээлүүд явагддаг энэхүү кампус нь Berkshire-н ойролцоо орших Sunninghill-д байдаг. Энд экологи, эволюциийн сургалт судалгааны төв байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Их сургуулийн төв номын сан

Ном сан нь үндсэн 5 хэсгээс бүрддэг ба сургалт, судалгааны гээд өргөн хүрээг хамарсан олон ном зохиол, сэтгүүл, шинжлэх ухааны болон уран зөгнөлт зохиол бүтээлүүд бий.

Вэб хаяг: https://www.imperial.ac.uk/