Танилцуулга
 

Загварыг заах боломжтой юу? Гэсэн энэ асуултыг 1935 онд алдарт загвар зохион бүтээгч Giulio Marangoni өөрөө өөрөөсөө асууж байжээ. Тэрээр энэ асуултынхаа хариултыг олохын тулд Миланд Istituto Artistico dell’Abbigliamento Marangoni буюу Marangoni урлагийн хувцасны институтыг байгуулсан байна. Энэ нь загварын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилоготой сургууль байв. Istituto Marangoni нь сургалтын үнэ цэнэд итгэх итгэлээ хэзээч алдаагүйгээр үл барам, сургалтынхаа хөтөлбөрийг тасаралтгүй сайжруулан, Италийн болоод олон улсын эдийн засгийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж чадсан. Istituto Marangoni нь 4 газар салбар сургуультай бөгөөд 2003 онд анхны сургуулиа Лондонд, 2006 онд хоёрдох сургуулиа Парист, 2013 онд гуравдах сургуулиа Шанхайд тус тус нээж хамгийн сүүлж буюу 2014 онд Миланод дөрөвдөх сургуулиа нээсэн.

3 жилийн бакалаврын болон магистерийн хөтөлбөрүүдийг санал болгодог тус сургуулийн хувьд загвар дизайн, харилцаа холбоо, захирагаан зохицуулалт зэрэг голлох салбаруудад мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал туулийн зорилго болдог.

Магадлан итгэмжлэл

2016 оны 7-р сард Италийн боловсролын яамнаас Хөгжим, Бүжиг, Урлагийн чиглэлээр оюутан сургах эрхийг Istituto Marangoni-д олгосон.

Их британи улсад Istituto Marangoni-н бакалавр, магистерийн хөтөлбөрүүдийг Manchester Metropolitan University-с батламжилсан.

Веб сайт: http://www.istitutomarangoni.com/en/