Танилцуулга

King's College London нь Их британи улсын Лондон хотод байдаг улсын судалгааны их сургууль бөгөөд холбооны Лондонгийн их сургуулийн бүрэлдэхүүн коллеж юм. Тус сургууль нь 1829 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Анлийн хамгийн эртний 4-дөх сургууль юм.

 

King’s нь:

·Дэлхийн 25 шилдэг их сургуулийн нэг /2016-2017 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар/

·Английн ууган сургуулиудын нэг

·Английн зүрхэн хэсэгт байдаг, судалгаа шинжилгээний салбарт тэргүүлэгч шилдэг их сургууль

·King’s нь 29600 оюутантайгаас 11700 орчим нь бакалаврын дараах түвшний оюутнууд байдаг.

·Сургалтын чанар, судалгаагаараа дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг.

·Тус сургуульд хийгдсэн судалгаануудын 84 хувь нь олон улс, тив дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг.

·Судалгаа шинжилгээнээс хамгийн их ашиг олдог Их британийн 7 их сургуулийн нэг.

King’s дараах салбаруудад нэр хүндтэй:

·Хүмүүнлэгийн ухаан

·Хууль

·Шинжлэх ухаан /анагаах ухаан, шүд, сувилахуй/

·Нийгмийн шинжлэх ухаан /олон улсын харилцаа/

King’s дараах хичээлийн чиглэлээр дэлхийд шилдэг 10 сургуулийн тоонд багтдаг.

·Бизнес, удирдлага

·Хоолны шинжлэх ухаан

·Франц хэл

·Түүх

·Хууль

·Сэтгэл зүйн эмчилгээ

Орчин үеийн амьдрал, нийгмийн хэв маягийг тодорхойлж буй дараах техник технологийн хөгжил дэвшлүүдэд оруулсан коллежийн хувь нэмэр их:

·DNA-н бүтцийг тогтоох

·Радио, TV, гар утасыг илүү боловсронгуй болгон хөгжүүлэх судалгаа

Кампус

Strand Campus нь Вэстминистерийн Страндад байдаг, King’s –н төв кампус юм. Энд урлаг, хүмүүнлэгийн ухаан, хууль, нийгмийн шинжлэх ухаан – нийтийн бодлого, байгаль-математикийн шинжлэх ухааны факультетууд байдаг.

Guy’s кампус

Уг кампус нь Лондонгийн гүүрний ойролцоо байдаг ба энд байгалийн шинжлэх ухаан, анагаах ухааны факультет, шүдний институт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн энд Оюутны холбооны төв байдаг.

Waterloo campus

Waterloo Campus нь Waterloo bridge –н ойролцоо байрладаг ба уг кампуст:

·Био анагаахын шинжлэх ухааны сургууль, чихрийн шижин өвчин, хоол тэжээлийн судалгаа шинжилгээний салбар

·Боловсрол, харилцаа холбоо, нийгмийн сургууль

·Лондонгийн шүдний боловсролын төв байдаг.

St Thomas’ campus

St Thomas’ campus London Borough of Lambent-д байдаг ба анагаахын сургууль энд байрладаг. Мөн Florence Nightingale Museum байдаг. St Thomas Hospital нь 1998 онд King's College London School of Medicine-н нэг салбар болсон.

Denmark Hill кампус

Лондонгийн хойд хэсэгт байх уг кампуст King's College Hospital, Maudsley Hospital зэрэг эмнэлгүүдээс гадна неврологи, сэтгэл судлал, сэтгэц гэм судлалын институтууд байдаг.

Maughan номын сан

King’s-н хамгийн том номын сан болох Maugham номын сан нь Strand Campus-т байдаг ба урлаг-хүмүүнлэгийн ухаан, хууль, байгалийн болон математикийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан-нийтийн бодлогын холбогдолтой ном зохиол, сэтгүүлүүд байдаг. Үүнээс гадна уг номын санд ховор ном, тусгай цуглуулгууд олон бий.

Бусад номын сангууд

Foyle тусгай цуглуулгын номын сан - Chancery Lane-д байдаг уг номын санд 180000 орчим хэвлэмэл ном зохиол, хэдэн мянган гар бичмэл, дуу бичлэг, газрын зургийн цуглуулгууд байдаг. Эдгээр цуглуугуудын дийлэнхийг Европын цэрэг дайн, ардчилалын түүх, Британийн эзэнт гүрэн, Грекийн түүхийн холбогдолтой баримтууд бүрдүүлдэг.

Tony Arnold номын сан

Уг номын сан нь мөн Chancery Lane-д байдаг, 3000 гаруй хуулийн чиглэлийн ном, зохиол, 140 гаруй энэ чиглэлийн сэтгүүлтэй. Tony Arnold номын сан нь 1997 оны 12-р сарын 18-с үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2001 оноос King's College London–н хуулийн чиглэлийн ном сэтгүүл, баримт материалыг хадгалах болсон юм.

Franklin-Wilkins номын сан

Waterloo Campus-д байдаг уг номын санд боловсрол, био анагаах ухаан, эрүүл мэнд, байгалийн шинжлэх ухааны чиглэлийн ном зохиолууд байдаг.

Wills номын сан

Уг номын сан ньGuy's Campus-н Hodgkin Building-д байдаг бөгөөд энэ нь урьд Guy’s Hospital Medical School-н төв номын сан байсан. Олон тооны архивын баримт материал, ном зохиолууд уг номын санд хадгалагдаж байдаг.

New Hunt's House номын сан

Guy's Campus-т байх уг номын сан нь биоанагаахын шинжлэх ухаан, сэтгэл судлал, невриологийн холбогдолтой ном зохиолуудаар оюутнуудад үйлчилдэг бөгөөд анагаах, сэтгэл зүйн эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлийн баримт, ном зохиол олонтой.

Сэтгэц гэм судлалын номын сан

Баруун европт байдаг, сэтгэц гэм судлалын хамгийн том номын сан болох бөгөөд 3000 гаруй хэвлэмэл сэргүүлтэйгээс 550 нь орчин үеийн хэвлэлүүд байдаг. Үүнээс гадна уг номын санд 3500 гаруй цахим сэтгүүл, 42000 ном зохиол, сургалтын материал байдаг.

Вэб хаяг: https://www.kcl.ac.uk/index.aspx