Танилцуулга

Lancaster University нь Английн Ланкашаярын, Ланкастер хотод байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус их сургууль нь 1964 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан даруйдаа хотын төвд St Leonard's Gate-д байрлаж байгаад 1968 онд Bailing-д шинэ кампусаа байгуулан тэндээ суурших болсон. Lancaster University нь Их Британи улсын шилдэг 10 сургуулийн нэг бөгөөд The Times болон Sunday Times Good University Guide-аас тус сургуулийг 2018 оны их сургуулиар шалгаруулаад байгаа юм. Мөн уг сургууль нь судалгааны их сургуулиудын N8 Group-ын гишүүн сургууль юм.

Нэр хүнд

The Times & Sunday Good University Guide жагсаалтад Их Британийн 120 их сургуулиас 6-д

The Guardian University Guide Их Британийн 120 их сургуулиас 9-т

The Complete University Guide Их Британийн 120 их сургуулиас 9-т

Кампус

Bailrigg кампус нь Bailrigg-т байдаг

South West кампус

Их сургууль 1998 онд бакалаврын түвшний коллежуудад зориулан шинэ барилга бариулсан нь одоогийн South-west кампус болон өргөжсөн юм. Өнөөдөр уг кампуст Lonsdale College, Cartmel College, Pendle College зэрэг коллежууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Вэб хаяг: http://www.lancaster.ac.uk/