Танилцуулга

The London School of Economics and Political Science нь Английн Лондонд байдаг улсын судалгааны их сургууль юм. Английн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох тус сургууль нь 1895 онд байгуулагдан 1901 онд Лондонгийн их сургуультай нэгдсэн байдаг. LSE нь Лондонгийн төв хэсгийн Вэстминистерт байдаг. Тус сургууль нь ойролцоогоор 10000 гаруй оюутантай, 3300 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Британийн хамгийн олон гадаад оюутан сургадаг LSE нь 25 сургалтын тэнхим, институттай. LSE нь дэлхийн шилдэг их сургуулиудын нэг бөгөөд их сургуулидын The Rankings жагсаалтын шилдэг хорьд бусад жагсаалтуудын шилдэг 50 их сургуулийн тоонд багтсан байдаг. LSE-с хууль, түүх, эдийн засаг, гүн ухаан, бизнес, уран зохиол, хэвлэл мэдээлэл улс төрийн салбарын олон алдартнууд төрөн гарсаны дунд 52 засгийн газрын удирдагч, Британы энгийн танхимын гишүүд байдаг. Мөн тэдний дундаас хэд хэдэн Нобелийн шагналтан төрөн гарчээ.

LSE нь 1902 оноос эхлэн Карл Маркет болон Вэстминистер дэхHouston гудамжинд байрлаж байгаа бөгөөд энд Royal Courts of Justice, Lincoln's Inn, Royal college of Surgeons, Sir John Soane's Museum, British Museum зэрэг Британийн чухалд тооцогдох газрууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн эндээс холгүй Их хурлын танхим, Лондонгийн санхүүгийн дүүрэг байдаг.

Кампус

LSE –н кампус нь Их Британийн эртний гэх тодотголтой байгууламжуудын тоонд багтдаг бөгөөд 1920 онд Хаан 5-р Жорж уг барилгыг бариулж байсан. Уг кампус нь 30 барилгатай. 2000 оны эхээр уг кампусын барилгыг сэргээн засварлаж эхэлсэн бөгөөд энд дэлхийн хамгийн том нийгэм, улс төрийн шинжлэх ухааны номын сан болох Британийн улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны номын сан үйл ажиллагаагаа явуулдаг.

Saw Swee Hock Student Centre 2014 оны 1-р сард албан ёсоор нээгдсэн бөгөөд энэ нь LSE –н оюутны холбооны шинэ байр юм. Тус барилга нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай байхаар баригдсан ба 2014 онд RIBA Лондонгийн уран барилгын шагналыг хүртжээ.

Номын сан

LSE –н төв номын сан болох Британийн улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны номын сан нь Lionel Robbins-н барилгад байрладаг. 4 сая гаруй хэвлэмэл ном зохиол, 60000 онлайн сэтгүүл, 29000 цахим номтой. 1896 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус номын сан нь Их Британийн хамгийн том шинжлэх ухааны номын сан гэгдээд зогсохгүй дэлхийн хамгийн том улс төрийн шинжлэх ухааны номын санд зүй ёсоор тооцогддог. Уг номын санд ховор ном зохиолын цуглуулга, эмхтгэлүүд байдгийн дунд олон улсын судалгааны тусгай цуглуулгууд багтах ба жилд дунджаар 12000 уншигч эдгээр номнуудаас авч уншдаг байна. LSE-н өөр нэг номын сан нь Shaw Library бөгөөд энд уран зохиолын чиглэлийн ном зохиолууд байдаг.

Вэб хаяг: http://www.lse.ac.uk/