Танилцуулга:

Manchester Metropolitan University нь Английн Манчэстерт байдаг улсын их сургууль. Анх 1970 онд Манчэстерын Политехник нэртэйгээр байгуулагдаж, 1992 онд их сургууль болсон. Тус их сургууль нь жил бүр ойролцоогоор 52000 оюутны элсэх хүсэлт өргөдөл хүлээн авдгаараа Их Британи улсдаа 2-т буюу Манчэстерийн их сургуулийн дараа ордог. Мөн оюутныхаа тоогоор улсдаа эхний 5-т ордог, Их сургуулийн холбоо, Хамтын нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, Баруун умардын их сургуулиудын холбоо, Европын их сургуулиудын холбоо зэрэг байгууллагуудын гишүүн сургууль юм. Manchester Metropolitan их сургуульд Манчэстерын урлагийн сургууль, Манчэстерын театрын сургууль харьяалагддаг. Бакалаврын түвшний оюутнууд 58, түүнээс олон хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой.

Их сургуулийн бүтэц

·Урлаг, хүмүүнлэгийн ухаан

·Бизнес, хууль

·Cheshire кампус

·Эрүүл мэнд, сэтгэл судлал, нийгмийн халамж

·Шинжлэх ухаан, инженерчлэл

Кампусууд

Manchester Metropolitan их сургууль нь All Saints Campus, Cheshire Campus гэсэн 2 кампустай.

All Saints Campus

Хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэл, нийгмийн шинжлэх ухааны факультетууд "Geoffrey Manton and Mabel Tylecoteгэсэн барилгуудад байрладаг бөгөөд Английн түүх, эдийн засгийн түүх, мэдээлэл харилцаа холбооны салбарууд Geoffrey Manton-д, хэлний салбар Mabel Tylecote-т байдаг. Мөн уг кампуст Манчэстерын урлагийн их сургууль байрладаг.

Cheshire Campus: Cheshire кампус нь Cheshire–н Crewe-д байрладаг. Уг кампуст дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 2000 гаруй оюутан суралцдаг.

Номын сан

Уг их сургуулйин номын сан нь All Saints кампуст байдаг. Энд уран зургийн чиглэлийн тусгай эмхтгэлүүд, Виктори болон Эдвардын үеийн 32000 мэндчилгээний карт байдаг. 1992 онд уг номын сан нь Манчэстер дах сургалтын номын сангийн консорциумын нэг салбар болсон бөгөөд тус консорциум нь 2002 онд Баруун Умардын сургалтын номын сан болон өргөжсөн.

Вэб хаяг: http://www2.mmu.ac.uk/ 

 

Гадаад хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Test

Бакалавр
BA · BSc · BEng · BArch

Магистер, доктор болон судалгааны курс MA · MSc · MRes · MPhil · PhD

IELTS
(Academic)

6.0 хамгийн багадаа 5.5 /бүх хэсэг/

6.5, MA or MSc –д хамгийн багадаа 5.5 MRes, MPhil болон PhD-д 6.0 байх

Pearson Test of English Academic (PTE Academic)

53, хамгийн багадаа 51 /бүх хэсэг/

61, хамгийн багадаа 51 /бүх хэсэгт/

TOEFL IBT
– Designated Institution Code: 0240

Нийт оноо: 79
хамгийн багадаа
Listening: 17
Reading: 18
Speaking: 20
Writing : 17 байх

Нийт оноо: 89
хамгийн багадаа
Listening: 17
Reading: 18
Speaking: 20
Writing : 17

TOEFL Computer Based

213
TWE of 4.5

230
TWE of 4.5