Танилцуулга

Newcastle их сургууль нь Английн зүүн хойд хэсэгт орших Newcastle-д байрладаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1834онд байгуулагдсан, Анагаах ухаан, мэс заслын сургууль, 1871 онд байгуулагдсан Физикийн шинжлэх ухааны коллежоос улбаатай. Уг 2 коллеж Дурхамын холбооны их сургуулийн салбар болсон. Эдгээр Newcastle коллежууд нь 1937 онд Кингс коллежтой нэгдэн засгийн газрын санаачлагаар 1963 онд Newcastle-ын их сургууль болсон. Тус сургууль нь Их Британи улсын судалгааны сургуулиудын Russell Group-ын гишүүн сургууль юм. Newcastle их сургууль нь дэлхийн шилдэг 200 их сургууль, Их Британи улсын шилдэг 25 сургуулийн тоонд тус тус багтдаг. Мөн 2016 онд гаргасан дэлхийн их дээд сургуулиудын QS жагсаалтын 161-т, Leiden жагсаалтын 114-т, Times Higher Education жагсаалтын 190-т тус тус эрэмблэгдсэн. Мөн тус онд дэлхийн таван одтой 16 их сургууль, Их Британийн 2 их сургуулийн нэгээр шалгарсан. Newcastle их сургуульд 120 гаруй орноос 20000 гаруй оюутан суралцдаг. Тус сургууль нь урлаг, шинжлэх ухаан, инженерчилэл, анагаах ухаан зэрэг бакалаврын түвшний 175 хөтөлбөр, ойролцоогоор 340 бакалаврын дараах түвшний хөтөлбөр санал болгодог.

Номын сан

Newcastle их сургуулийн номын сан нь уншигчдад үзүүлж буй үйлчилгээгээрээ Их Британи улсын засгийн газрын Charter Mark шагналыг 5 удаа хүртсэн цорын ганц номын сан юм.

·The Robinson номын сан : Уг номын сан нь Newcastle Их сургуулийн төв номын сан.

·The Walton номын сан: Энд анагаахын шинжлэх ухааны холбогдолтой ном зохиолууд байдаг.

·Хуулийн номын сан: Хуулийн чиглэлийн баримт материалууд байдаг.

Newcastle их сургуулийн эдгээр номын сангуудад нийт 1 сая гаруй ном зохиол, 500000 цахим материалууд байдаг. Тус их сургуулийн зарим салбар сургуулиуд дотроо өөрсдийн гэсэн жижиг номын сантай.

Кампус

Newcastle их сургуулийн кампус нь Ливэрпүүл гудамжны төмөр замын буудлаас 5 минут алхаад хүрэх зайтай Лондонгийн санхүүгийн дүүргийн төв хэсэгт байрладаг.