Танилцуулга

Чанартай боловсролыг оюутнуудад олгон мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлэх зориолготой Plymouth University нь дэлхийн шилдэг, орчин үеийн дээд боловсролын байгууллага юм.  Тус сургууль нь Английн Плимоутад байдаг, 23155 оюутантай, оюутныхаа тоогооор Их Британи улсдаа 30-д ордог томоохон их сургуулиудын нэг юм. 1862 онд албан ёсоор байгуулагдаж, 2011 оноос Plymouth University гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа явуулах болжээ. Times Higher Education-ээс гаргасан "PGLEE 200 их сургуулийн” жагсаалтаар Их Британи улсын орчин үеийн шилдэг 3 их сургуулийн нэгээр тодорсон байдаг. Тус сургууль нь дэлхий  дахинд үнэлэгдэхүйц сургалт судалгааг өргөн хүрээний нийгмийн оролцоотой хослуулдагаараа бусад боловсролын байгууллагуудаас ялгарч чаддаг. Их сургуулийн байрлах Плитоут хот нь 2017 оны Provident’s Unbroken Britain судалгаагаар Их британийн хоёрдох аюулгүй хотоор нэрлэгдсэн ба Английн хамгийн аюулгүй хот болсон.

Кампус

1992 онд их сургуулиар үйл ажиллагаагаа явуулж эхлэх үедээ тус сургууль нь олон газар байрладаг байсан ба дэд захирал Levinsky-ын тушаалаар сургуулиудын кампусуудыг Плимоутад төвлөрүүлэх болсон. 2008 онд боловсролын факультетийн байрлаж байсан Exmouth-ыг шинэ баригдсан Rolle Building-руу нүүлгэсэн. Номын сангийн барилгыг томруулж, оюутны дотуур байр, хичээлийн байр, лаборатори гээд олон барилгуудыг нэмж барин кампус улам өргөжин тэлсэн. Кампусын Babbage Building ар талд далай судлалын барилга шинээр баригдаж саяхан дууссан бөгөөд энд иргэний инженерчлэл, далай судлалын шинжлэх ухааны чиглэлийн сургалт, судалгааны ажлууд явагддаг.

Номын сан

Charles Seale Hayne-ын номын сан нь оюутан, багш ажилчдад  7 хоногийн 24 цаг нээлттэй үйлчилдэг. Уг номын санд ойролцоогоор 350000 орчим ном зохиол, мэдээний эмхтгэл, 14000 тогтмол хэвлэл хадгалагдаж байдаг. Номын сангийн төв хэсэгт оюутны судалгааны ажилд хэрэг болох ном, сэтгүүл, цахим эх сурвалжууд байхаас  гадна компьютер, хувилагч машин, принтер байх ба номын сангийн дадлага туршлагатай найрсаг хамт олон таньд туслах болно.
Вэб хаяг: https://www.plymouth.ac.uk/