Танилцуулга

Queen Mary University of London нь Английн Лондонд байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь анх 1915 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1985 онд Вэстфилд коллежтой нэгдэн нэрээ Queen Mary and Westfield College болгон өөрчилсөн. 1995 онд тус коллеж нь St Bartholomew's Hospital Medical College-той нэгдэн "анагаах ухаан, нүүр ам судлалын сургуульболон өөрчлөгдсөн. Queen Mary University нь нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны факультет, Шинжлэх ухаан инженечлэлийн факультет, Barts and The London School of Medicine and Dentistry гэсэн үндсэн 3 факультеттэй. Тус сургууль нь 2015-2016 оны байдлаар 17140 оюутан багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Queen Mary нь Их Британийн шилдэг судалгааны их сургуулиудын холбоо болох Russell Group, Хамтын нөхөрлөлийн их сургуулудын холбоо, Их Британийн их сургуулиудын холбооны гишүүн бөгөөд Royal Holloway, University of London–той ойр хамтран ажилладаг. Мөн тус сургууль нь Анагаах ухааны сургалт судалгааны гол төв болох бөгөөд дэлхийн хамгийн том академик эрүүл мэндийн судалгааны төвд тооцогддог. Times Higher Education-ээс Queen Mary их сургуулийг Европын их сургуулиудаас 46-т, 2017 онд Times-аас гаргасан шилдэг их сургуулиудын жагсаалтын 15-д тус тус бичигдэж байсан бөгөөд Лондонгийн шилдэг их сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг. Мөн энэ онд тус сургууль Guardian их сургуулийн жагсаалтад хэвлэл мэдээлэл, кино судлалын чиглэлээр шилдэгийн шилдэг их сургуулиар шалгарсан. Мөн анагаах ухааны чиглэлийн сургалтаараа Их Британи улсдаа 2-т, Лондонд 1-т, нүүр ам судлалын чиглэлээр Их Британи улсад 3-т, Лондонд 1-т, түүхийн чиглэлээр, Их Британи улсад 9-т, Лондонд 3-т, хуулийн чиглэлээр Их Британид 3-т, Лондонд нэгт тус тус бичигддэг Их британи улсын шилдэг их сургуулиудын нэг юм. Уг сургуулийн төгсөгчдөөс 7 нобелийн шагналтан төрөн гарчээ.

Rankings

2016 оны ARWU жагсаалтад улсдаа

16–21

2016 оны ARWU жагсаалтад дэлхийд

151–200

2018 оны QS жагсаалтад улсдаа

19

2018 оны QS жагсаалтад дэлхийд

127

2016-2017 оны Times higher education жагсаалтад улсдаа

15

2016-2017 оны Times higher education жагсаалтад дэлхийд

113

2017 оны CWTS Leiden жагсаалтад дэлхийд

51

 

2018 оны Complete жагсаалтад улсдаа

33

2018 оны The Guardian жагсаалтад улсдаа

44

2017 оны Times/Sunday Times жагсаалтад

40

Кампус

Mile End кампус нь Queen Mary их сургуулийн гол кампус бөгөөд энд Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухааны факультет, Шинжлэх ухаан, инженерчлэлийн факультет байрладаг.

Whitechapelкампус

Уг кампуст Barts and The London School of Medicine and Dentistry, Whitechapel анагаах ухааны номын сан, Эс, молекулын шинжлэх ухааны Близард институт болон Royal London эмнэлэг байдаг.

West Smithfield кампус

London School of Medicine and Dentistry, West Smithfield анагаахын номын сан, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны Wolfson институт, John Vane шинжлэх ухааны төв, St Bartholomew–ын эмнэлэг уг кампуст байдаг.

Номын сан

Queen Mary их сургуулийн төв номын сан нь Mile End кампуст байрладаг. Мөн тус сургууль нь Whitechapel болон West Smithfield-д 2 анагаахын номын сантай.
Вэб хаяг: http://www.qmul.ac.uk/