Танилцуулга

1845 онд хатан хаан Викторигийн үүсгэн байгуулсан Queen’s их сургуулийн төв кампус нь Belfast-н төвөөс холгүй байдаг. QUEEN’S их сургууль нь Их Британи улсын шилдэг судалгааны их сургуулиудын нэг юм. Тус сургуулийг сургалтын өндөр чанартай их сургууль хэмээн тодорхойлдог бөгөөд дээд боловсролын салбарт хатан хааны ойн шагналыг хүртэж байсан шилдэг их сургууль юм.

Номын сан

The McClay номын санд нийгмийн шинжлэх ухаан хууль, инженерчлэл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны салбарын олон ном сэтгүүлийн эмхэтгэл байдаг.

Queen's Medicaland HSC номын сан нь их сургуулийн оюутан, ажилчин, алба хаагчдад тэр дундаа ялангуяа анагаах эрүүл мэндийн чиглэлийн багш оюутнуудад үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэнд нийгмийн халамжын ажилчидад мөн үйлчилдэг. Эрүүл мэнд нийгмийн халамжийн номын сан нь Mulhouse барилгын нэгдүгээр давхарт байрладаг.

Био анагаах ухааны номын сан

Уг номын сан нь Queen’s их сургуулийн номын санг ашиглах эрхтэй хэн бүхний өмнө нээлттэй. Анагаах ухаан биологийн төвийн /Medical Biology Centre/ 1-р давхарт байрладаг. Энд эм зүй, анагаах ухаан, сувилахуй, био анагаахын шинжлэх ухаантай холбоотой ном сэтгүүлүүд бий.

Аж ахуй, хүнс, био шинжлэх ухааны институтын номын сан

Уг номын сан нь аж ахуй, хүнс, био шинжлэх ухааны институтын байранд байдаг. Энд байгаль орчин, хүнс, аж ахуйн шинжлэх ухаантай холбоотой олон ном зохиол сэтгүүлийн эмхэтгэлүүд бий. Мөн уг номын санд оюутанд зориулсан тоног төхөөрөмж, хэрэгсэлүүд байдаг.

Вэб хаяг: http://www.qub.ac.uk/