Танилцуулга

Robert Gordon University нь Шотландын Абердинд байдаг улсын их сургууль юм. 1992 оноос их сургуулиар үйл ажиллагаагаа явуулах болсон тус сургуулийг анх 18-р зууны үед Robert Gordon боловсролын байгууллагаар үүсгэн байгуулж байжээ. Тус сургууль нь Абердин хотын хоёр их сургуулийн нэг юм. 2013 Times Good University Guide  жагсаалтаар Их Британийн орчин үеийн шилдэг их сургуулиар шалгарсан бол мөн оны The Guardian University Guide жагсаалтад Шотландын орчин үеийн шилдэг их сургуулиар тодорч, Их Британи улсад 2-т орсон. Мөн тус сургууль нь бакалавар болон бакалаврын дараах түвшний олон мэргэжлийн чиглэлээр ялангуяа техник, уран сайхны чиглэлийн хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Robert Gordon University нь оюутнуудад чанартай мэдлэг олгодгоороо олон улсад танигдсан орчин үеийн их сургууль юм. Олон жилийн туршид төгсөгчдийн ажлын боломжоороо Их Британи улсын шилдэг их сургуулиудын тоонд багтсаар ирсэн тус сургууль нь:

Эрүүл мэнд, сэтгүүл зүй, аж ахуй, эм зүйн чиглэлээр Шотландадаа тэргүүлдэг

Төгсөгчдийн ажлын боломжоороо Их Британи улсдаа шилдэгт тооцогддог

2017 оны Complete University Guide жагсалтад 11 хөтөлбөрийн төгсөгчдийн ажлын боломжоор Шотландад 1-т бичигдсэн. 

Их сургууль нь 11 салбар сургуультай:

Aberdeen Business School

School of Applied Social Studies

School of Computing Science and Digital Media

School of Creative and Cultural Business

School of Engineering

Gray’s School of Art

School of Health Sciences

The Law School

School of Nursing and Midwifery

School of Pharmacy and Life Sciences

The Scott Sutherland School of Architecture & Built Environment

Кампус

Garthdee кампус нь их сургуулийн гол кампус бөгөөд энд бүхий л түвшний академик тэнхимүүд байрлан сургалт судалгааны ажлаа явуулдаг. Уг кампус нь хотын захад байрладаг. Их сургуулийн анхны барилга 1950 онд ашиглалтанд орж энэ үеэс эхлэн кампус тасралтгүй өргөжин хөгжиж олон барилга байгууламж баригдах болсон.

Номын сан

Их сургуулийн номын сан нь 4 давхар, давхар бүрт өөр өөр мэргэжлийн чиглэлийн ном зохиол, сэтгүүлүүд байдаг.

Level 6 – Абердин бизнесийн сургууль

Level 7 – Эрүүл мэнд, нийгмийн халамж

Level 8 – Дизайн – технологи, урлаг-аж ахуй

Level 9 - Дизайн – технологи, инженерчлэл – тооцоолон бодохуй

     Вэб хаяг: http://www.rgu.ac.uk/