Танилцуулга

Royal Holloway, University of Londonнь Лондон хотод байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 3 факультет, 20 мэргэжлийн тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг ба бакалаврын болон бакалаврын дараах түвшний нийт 9265 оюутантай. 1886 онд Royal Holloway College нь эмэгтэйчүүдийн коллежоор хатан хаан Викторигийн зарилгаар үүсэн байгуулагдаж 1900 онд Лондонгийн их сургуулиудын холбооны гишүүн сургууль болсон. 1945 оноос эхлэн тус коллеж эрэгтэй оюутнуудыг элсүүлэн сургах болж 100 гаруй эрэгтэй оюутан элсэж орсон байдаг. 1985 онд Royal Holloway нь Bedford College-той нэгдэн Royal Holloway and Bedford New College хэмээн нэрлэгдэх болсон. Royal Holloway нь 2016-2017 оны Times Higher Education дэлхийн их сургуулиудын жагсаалтад Их Британийн их сургуулиудаас 27-д, дэлхийд 173-т бичигдсэн. Мөн 2016 оны "International Outlook" жагсаалтад сургалтын чанар, нэр хүндээрээ 30-р байранд бичигдсэн.

Кампус

Royal Holloway, University of London–н Egham кампус нь WindsorHeathrow-н голд байдаг 1879 онд баригдсан. Байршлын хувьд автобусныхаа буудалд ойр, автобусаар 40-50 минут яваад Лондонгийн төвд хүрэх боломжтой.

Номын сан

Их сургуулийн номын сан үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн өргөжин тэлсээр ирсэн бөгөөд нийт 600000 гаруй номтой. Жилд дунджаар 17000 гаруй цахим сэтгүүл захиалан оюутнуудад үйлчилдэг байна. Оюутнууд, багш ажилчдын хувьд 7 хоногийн аль ч өдөр аль ч цагт цахим номын сангаар үйлчлүүлэн, цахим ном, сэтгүүлээс ашиглах бүрэн боломжтой байдаг.