Танилцуулга

St George's, University of Londonнь South London-ын Tooting-нд байдаг анагаахын сургууль юм. Тус сургууль нь 1733 онд байгуулагдаж байсан ба эмч бэлтгэдэг Английн албан ёсны хоёрдохь институт болж байжээ. Их сургууль нь 1836 албан ёсны их сургууль болон өргөжсөн. United Hospitals, St George's Hospital зэрэг эмнэлэгүүдтэй ойр хамтран ажилладаг. St George's, University of London нь анагаах ухаан, биоанагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлийн бэлтгэл болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог. Мөн тус их сургууль нь Kingston University-тай түншийн харилцаатай ба 2 их сургуулийн хамтарсан эрүүл мэнд нийгмийн халамжын факультет нь сэтгэл зүйн эмчилгээ, эм зүйн шинжлэх ухаан, сувилахуй, нийгмийн ажил, онш зүйн чиглэлийн хөтөлбөрөөр оюутан бэлтгэн гаргадаг.

Кампус

Их сургуулийн кампус нь London-ын Tooting-д, St George's Hospital-тай ойролцоо байрладаг. Уг кампуст анагаахын бүхий л төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж байдаг ба оюутнуудын хувьд бодит байдал дээр дадлагажин туршлага хуримтлуулах бүрэн боломжтой байдаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь ойролцоогоор 42000 орчим ном зохиол, 10000 гаруй сэтгүүлүүдтэй.
Вэб хаяг:https://www.sgul.ac.uk/