Танилцуулга

University College London(UCL) нь нэр хүндтэй судалгааны их сургууль бөгөөд Английн Лондонд байдаг. Тус сургууль нь оюутныхаа тоогоор Их Британи улсдаа 3-т ордог, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг юм. 1826 онд Лондонгийн их сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан ба шашин шүтлэг хамаарахгүйгээр оюутан элсүүлж байснаараа Англидаа анхдагч болж байжээ. 1997 онд тус сургуулийн Неврологийн институт 1998 онд Royal Free Hospital Medical School, 1999 онд Eastman Dental Institute, мөн тус онд School of Slavonic and East European Studies, 2012 онд School of Pharmacy тус тус байгуулагдан тасралтгүй өргөжин хөгжсөөр ирсэн.

UCL нь 11 факультет, 100 гаруй тэнхим, институт, судалгааны төвүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 38300 гаруй оюутан 14200 багш ажилтантай. Тус сургууль нь сургалтын чанар нэр хүнд, төгсөгчдийн ажлын боломж зэргээрээ дэлхийд дээгүүрт ордог.

Номын сан

UCL нь 17 номын сантай, 2 сая гаруй ном зохиолтой. Тэдгээр номын сангуудаас хамгийн том нь UCL-н төв номын сан бөгөөд уг номын сан нь UCL-н төв байранд байдаг. Энд урлаг, хүмүүнлэгийн ухаан, эдийн засаг, түүх, хууль, улс төрийн бодлогын холбогдолтой ном зохиолууд байдаг. UCL-н хоёрдох том номын сан нь шинжлэх ухааны номын сан бөгөөд энэ нь Malet Place-н DMS Watson Building-д байдаг. Хүн судлал, инженер, газар зүй, анагаах ухаан, удирдлага, математик, физикийн шинжлэх ухааны цуглуулгууд уг номын санд хадгалагддаг. UCL-н бусад номын сангууд:

·UCL Bartlett Library (аж ахуй, хот төлөвлөлт)

·Cruciform Library (анагаахын шинжлэх ухаан)

·UCL Eastman Dental Institute Linbrary (амны хөндийн эрүүл мэнд)

·UCL Institute of Archaeology Library (археологи)

·UCL Institute of Education's Newsam Library (боловсрол, түүнтэй холбогдох бусад шинжлэх ухаан)

·UCL Institute of Neurology Rockefeller Medical Library (неврологи),

·Joint Moorfields Eye Hospital & the Institute of Ophthalmology Library (био анагаах ухаан, анагаах ухаан, сувилахуй, нүд судлал),

·UCL Language & Speech Science Library (сонсголын тухай шинжлэх ухаан, харилцааны доголдол, хэл шинжлэл, авиа зүй, тусгай боловсрол, үг, хэл ярианы эмчилгээ)

· UCL School of Slavonic and East European Studies Library ( эдийн засаг, газар зүй, түүх, хэл, утга зохиол, Зүүн Европын улс төв).

Кампус

UCL нь Лондонгийн төв хэсэгт Блүүмсбурид байдаг ба гол кампус нь Говер Стрийтэд байрладаг. UCL-н гол кампуст биологи, хими, эдийн засаг, инженерчлэл, газарзүй, түүх, хэл, математик, удирдлага, гүн ухаан, физикийн тэнхимүүд, сургалт судалгааны факультетууд байрладаг.

UCL East

UCL нь 2014 онд хатан хаан Элизабетийн Олимп паркт шинэ кампусаа барьж эхэлсэн бөгөөд их сургуулийн зүгээс уг кампусыг 2019-2020 оны хичээлийн жилд ашиглалтанд орно хэмээн мэдэгджээ.

Вэб хаяг: https://www.ucl.ac.uk/