Танилцуулга

University of Aberdeen нь Шотландын Абердинд байдаг улсын судалгааны их сургууль бөгөөд 1495 онд байгуулагдаж байсан эртний гэх тодотголтой сургуулиудын нэг юм. King's College, Marischal College нэгдэн University of Aberdeenүүсэн байгуулагдсан байдаг. Өнөөдөр University of Aberdeen нь дэлхийн шилдэг 200 их сургуулийн тоонд багтдаг ба Абердин хотод байрлах 2 их сургуулийн нэг ажээ. Их сургууль нь 2 кампустайгийн нэг нь хотын төвийн хойд хэсэгт байдаг. Уг кампусын дийлэнх барилга нь 20-р зууны үед баригдаж байжээ. Харин их сургуулийн 2-дох кампус болох Foresterhill кампус нь Aberdeen Royal Infirmary-ын хажууд байх ба энд Анагаах ухаан, нүүр ам судлалын сургууль, Анагаахын шинжлэх ухааны сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Aberdeen нь бакалавр, докторын түвшний нийт 13500 оюутантай. 2012-2013 оны хичээлийн жилд тус сургууль нь бакалаврын түвшний 650 хөтөлбөрийг санал болгож байсан. Мөн тус сургуулийн үеүеийн төгсөгчид дундаас технологи, анагаах ухаан, түүхийн салбарын олон алдартан төрөн гарсанаас гадна 5 төгсөгч нобелын шагнал хүртсэн байдаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь Шотландын хамгийн том номын сангуудын нэг юм. Уг номын сан нь үндсэн 3 номын сангаас бүрдэх бөгөөд Sir Duncan Rice-ын номын сан, Taylor номын сан нь Old Aberdeen кампуст харин, их сургуулийн анагаахын номын сан нь Foresterhill кампуст байрладаг. Sir Duncan Rice номын санд урлаг, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн шинжлэх ухааны ном зохиолууд байхаас гадна энд тусгай цуглуулгын төв байрладаг. Taylor номын санд Их Британи, Европын холбооны хуулийн хэвлэлүүд байдаг бол Анагаахын номын санд анагаах, анагаахын шинжлэх ухааны холбогдолтой ном зохиол, сэтгүүлүүд хадгалагдаж байдаг. Эдгээр номын сангууд нь нийт 1 сая гаруй боть номтойгоос гадна хэдэн мянган цахим ном, хэдэн сая цахим сэтгүүлтэй бөгөөд оюутнуудын хувьд энэхүү ном зохиолуудаас онлайнаар ашиглах бүрэн боломжтой.
Вэб хаяг: https://www.abdn.ac.uk/