Танилцуулга

University of Bathнь Их Британи улсын Somerset-ынBath-д байдаг улсын их сургууль бөгөөд 1966 онд Эзэн хааны тунхаг бичгийг хүртсэн. Тус сургууль нь 1595 онд байгуулагдаж байсан Merchant Venturers Navigation School-тэй үүсэл хөгжлийн хувьд холбогддог. Их сургуулийн гол кампус нь Claverton Down-д байрлах ба кампусын барилга 1964 оноос баригдаж эхэлжээ. University of Bath нь улсынхаа шилдэг их сургуулиудын тоонд зүй ёсоор багтах бөгөөд 2017-2018 оны Guardian их сургуулиудын жасаалтад улсдаа 5-т, Complete University Guide жагсаалтын 11, Times/Sunday Times жагсаaлтын 12-т тус тус бичигдсэн байдаг. 2016, 2017, 2018 онуудын THE дэлхийн их сургуулиудын жагсаалтад олон улсын шилдэг 300 их сургуулийн нэгээр нэрлэгдсэн. Мөн их сургуулийн зүгээс явуулсан судалгаа шинжилгээний бүтээлүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг.

Гол кампус

Их сургуулийн гол кампус нь Bath-н төвөөс 1.5 миллийн зайд орших Claverton Down-д байдаг. Кампусын төвд номын сан, сургалтын төв, 24 цаг нээлттэй комьпютер, мэдээлэл судалгааны танхим, ном сэтгүүлийн өрөө бий.

Факультет

Их сургууль нь 4 факультетэй:

Инженерчлэл, дизайнын факультет

Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухааны факультет

Удирдлагын факультет

Шинжлэх ухааны факультет
Вэб хаяг: http://www.bath.ac.uk/