Танилцуулга

University of Birmingham нь Их Британийн Бирмингем мужын Edgbaston хотод байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль 1828 онд Birmingham School of Medicine and Surgeryнэртэйгээр байгуулагдаж 1900 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртсэн. Британийн судалгааны их сургуулиудын Russell Group анхны гишүүдийн нэг болох уг сургууль нь 2016-2017 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 82, Их Британийн их сургуулиудаас 15-д тус тус бичигдсэн. Мөн 2013 онд Times Higher Education–ээс Birmingham-ыг оны их сургуулиар тодруулсан. Мөн 2017 оны Times Good University Guide, The Times, The Sunday жагсаалтуудад сургалтын чанар, төгсөгчдийн мэдлэг чадвараараа улсдаа 9-т орсон. University of Birmingham нь оюутныхаа тоогоор улсдаа 4-т ордог том сургуулиудын нэг бөгөөд бакалаврын түвшний 21495, бакалаврын дараах түвшний 12335 оюутантай.

Кампус

Edgbaston кампус

Уг кампус нь Бирмингем хотын зүүн өмнөд хэсэгт байдаг.

Selly Oak кампус

Их сургуулийн Selly Oak кампус нь гол кампусаас холгүй оршдог. Энд багш нарт зориулсан сургалт, тодорхой нийгмийн ажлууд голлон явагддаг байсан бол одоо драмын театрын урлагийн сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. 

Mason College and Queen's College кампус

Бирмингем хотын төвд байдаг Викторигийн Масон коллежын барилгад Birmingham University-н Урлаг, Хуулийн факультет байдаг бөгөөд уг факультет нь энд 1900 оноос хойш буюу Их сургуулийг үүсэн байгуулагдсан цагаас эхлэн байрах болсон байна.

Номын сан

Birmingham University нь 9 номын сантай. Үүнд:

·Barber Fine Art Library

·Barber Music Library

·Barnes Library

·Education Library

·Main Library

·Orchard Learning Resource Centre

·Dental Library

·Shakespeare Institute Library орно.

Shakespeare-ын холбооны номын санд сэргэн мандалтын үеийн английн уран зохиолд хамаарах зохиол бүтээлүүд байдаг. Харин Cadbury судалгааны номын санд Birmingham-ын түүхийн холбогдолтой ховор ном зохиол, гар бичмэл, архивын материал, зураг сэлтийн цуглуулгууд бий. Эдгээр цуглуулгууд нь 120 жилийн туршид хуримтлагдсаар ирсэн бөгөөд 200000 гаруй хэвлэмэл ховор ном, 4 сая гаруй хосгүй архивын материал, гар бичмэлээс бүрддэг.

Вэб хаяг: https://www.birmingham.ac.uk/index.aspx