Танилцуулга

University of Bristolнь Их Британийн Бристолд байдаг судалгааны их сургууль юм. Tус сургууль нь University of the West of England болон University of Bath сургуулиудын нэгэн адил 1876 онд Merchant Venturers Navigation School нэртэйгээр байгуулагдаж байсан ба 1909 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртсэн. Бристолын их сургууль нь олон тооны салбар сургууль, тэнхимүүдээс бүрдсэн үндсэн 6 факультетэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг бөгөөд бакалаврын түвшний 200 гаруй мэргэжлийн чиглэлээр оюутан сургадаг.

University of Bristol нь 2015-2016 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 37-д жагсаж, Их британийн шилдэг 10 их сургуулийн нэгээр шалгарсан. Мөн тус сургууль нь дэлхийн шилдэг 40 их сургуулийн тоонд багтсан Их британийн хамгийн залуу их сургууль юм. University of Bristol –н төгсөгчид дундаас олон Нобелын шагналтан төрөн гарсан байдаг.

Кампус

University of Bristol-н зарим барилгууд нь их сургуулийг эзэн хааны тунхаг бичгийг хүртэхээс өмнө буюу University College Bristol –н үед баригдсан байдаг. Тэдгээр барилгуудын загварыг уран барилгач Charles Hansom гаргажээ.

Bristol кампус

University of Bristol–н гол кампус нь Клифтонд байдаг ба энд ихэнх мэргэжлийн хичээлүүд явагддаг. Уг кампус нь хойд талаараа Tyndalls Parks Road, Өмнөд талаараа Park Row-той тус тус хил залгаа оршдог.

University of Bristol нь Temple Quarter Enterprise-д шинэ кампус барихаар төлөвлөж байгаа ба энд бакалаврын дараах түвшний хичээлүүд явагдах юм.

Langford кампус

Бристолын мал эмнэлгийн сургууль Бристолоос өмнө зүгт 14 миллийн зайд орших Лангфолдын тосгонд байдаг. Уг кампус нь судалгаа шинжилгээ явуулахад тохиромжтойгоос гадна бакалавр болон бакалаврын дараах түвшний зарим хичээлүүд явагддаг.

Номын сан

University of Bristol –н номын сан нь онлайн болон хэвлэмэл сургалт судалгааны хэдэн сая номтой том номын сан юм. Их сургуулийн номын сан нь үндсэн 8 номын сангаас бүрддэг бөгөөд номын сан бүр холбогдох салбар сургуулийнхаа хажууд байрладаг.
Вэб хаяг: http://www.bristol.ac.uk/