Танилцуулга

1828 онд University of Central Lancashire нь Preston-д байгуулагдан, боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгууллагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнөөдөр тус сургууль нь Их Британи улсын хамгийн том их сургуулиудын нэг болтлоо өргөжин хөгжиж чадсанаас гадна их сургуулийн сургалтын чанар нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. 2010 онд их сургууль нь QS дэлхийн их сургуулидын жагсаалтад багтсан, Их Британи улсын хамгийн анхны орчин үеийн дээд боловсролын байгууллагаар шалгарсан. 2016 онд "Дэлхийн их сургуулиудын чанар, нэр хүндийн үзүүлэлтийн төв”-өөс тус сургуулийг дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд оруулсан байдаг. Их сургууль нь 400 орчим бакалаврын, 200 орчим бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтэгдэг бөгөөд загвар, шүүх эмнэлгийн шинжлэх ухаан, анагаахаын бакалаврын түвшин, нүүр ам судлалын хөтөлбөрүүдэд түлхүү анхааран, эдгээр салбаруудын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийн хөгжилд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Мөн University of Central Lancashire нь төгсөгчиддөө шинэ бизнес эхлүүлэх тал дээр нь дэмжлэг тусламж үзүүлдэг бөгөөд энэ нь тус сургуулийг "Бүс нутгийн эдийн засгийн хүчтэй тоглогч” хэмээн тодорхойлогдоход хүргэжээ. Шинэ залуу бизнес эрхлэгчдийг төрүүлэн гаргадгаараа Их Британи улсын шилдэг их сургуульд тооцогддог уг сургууль нь төгсөөд хувийн бизнесээ эхлүүлэн амжилттай яваа төгсөгчдийнхөө тоогоор Их Британи улсдаа 3-т ордог. Сүүлийн 5 жилийн хугацаанд их сургууль нь 1000 гаруй оюутан төгсөгчидөд бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь тусалжээ.

Кампус

Их сургууль нь Preston , Burnley, Westlakes in West Cumbria, Cyprus зэрэг газруудад кампустай бөгөөд гол кампус нь Preston-д байдаг. Их сургуулийн Cyprus дах кампус нь 2012 оны 10-р сард нээгдсэн.

Номын сан

UCLan-ын номын сан нь оюутнуудыг сурч боловсрох, хичээлээ давтах таатай орчин нөхцлөөр бүрэн хангаснаас гадна оюутнуудын хувьд салбар бүрийн холбогдолтой ном зохиол, сургалт судалгааны материалаас хичээлдээ ашиглах бүрэн боломжтой. Мөн номын санд оюутнуудын хэрэглээнд зориулан 7000 орчим комьпютерийг суурилуулж өгсөн байдаг.

Бакалаврын түвшин

BUSINESS

·BA(Hons) Business and Management (Final year top-up by Elearning) - elearning

·BA(Hons) Global Business Management (Final year top-up)** - full-time

LAW

·LLB Law - Full-time on-campus and by blended learning, part-time by blended learning

Вэб хаяг: https://www.uclan.ac.uk/?gclid=CjwKCAiA1O3RBRBHEiwAq5fD_FNGcUcrVw0PBLi43DdtS1k4TxrAhHFahK_993KeMBt0FO_r8L3hGRoCPFAQAvD_BwE