Танилцуулга

University of Dundee нь Scotland-ын Royal burgh-д байдаг улсын судалгааны их сургууль юм. 1881 онд St Mary's College, United College-ээс гадна university of St Andrew–ын бүрэлдэхүүн коллежоор үйл ажиллагаагаа эхлүүж байсан тус сургууль 1967 онд бие даасан их сургууль болон өргөжсөн. Ийнхүү их сургуулиар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ хойш тус сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадсан судалгааны төв болтлоо өргөжин хөгжиж чадсан. Их сургуулийн гол кампус нь Dundee-ын баруун захад байрлах ба энд сургалт судалгааны ихэнх факультетууд байрладаг. University of Dundee нь дэлхийн шилдэг 250, Их Британийн шилдэг 30 сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг шилдэг их сургууль юм.

Их сургуулийн нэр хүнд

·2018 оны Complete University Guide жагсаалтад Шотландад 4-т , Их Британи улсад 29-т

·2017 оны U.S. News & World Report жагсаалтад дэлхийд 267-д

·2015 оны 50-аас бага жилийн түүхтэй 150 их сургуулийн жагсаалтад дэлхийд 19-т, Их Британи улсын шилдэг залуу их сургуулиар шалгарсан.

Кампус

Их сургуулийн гол кампус нь Dundee хотын баруун захад байдаг ба уг кампус нь University of Dundee–ыг бие даасан их сургуулиар үйл ажиллагаагаа явуулах болсноос хойш өнөөг хүртэл тасралтгүй өргөжин хөгжсөөр ирсэн. Их сургуулийг анх үүсэн байгуулагдаж байх үед кампус нь 4 барилгатай байсан. Carnelley барилга нь уг кампусын хамгийн эртний барилгуудын нэг ба энд их сургуулийн химийн лаборатори байрладаг. Кампусын төв хэсэгт Carnegie Building, the Harris Building, Peters Building зэрэг барилгууд байдаг. Эдгээр барилгууд нь 1909 онд the University of St Andrews-ын коллежид зориулан баригдаж байсан. Эдгээрийг нийтэд нь Geddes Quadrangle хэмээн нэрийддэг ба Социологи, хот төлөвлөлтийн салбарын суут сэтгэгч Patrick Geddes-ын нэрээр ийнхүү нэрлэгджээ.

Номын сан

Их сургууль нь

Төв номын сан

Duncan of Jordanstone номын сан

Robertson Trust анагаахын номын сан

Fifeкампусын номын сан

Gillinghamномын сан гэсэн 5 номын сантай.

Вэб хаяг: https://www.dundee.ac.uk/