Танилцуулга

University of East Anglia нь Английн Норвичид байдаг улсын судалгааны сургууль юм. Тус сургууль нь 1963 онд байгуулагдсан, 4 факультет, 26 судалгааны сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. University of East Anglia нь The Timesболон Sunday Times их сургуулиудын жагсаалтуудад Их Британи улсдаа 13-т, Complete University Guide жагсаалтад 12-т, The Guardian жагсаалтын 18-д тус тус бичигддэг шилдэг их сургууль юм.

Кампус

Их сургуулийн кампуст Earlham Hall, Уран зургийн Sainsbury төв байдаг бөгөөд Earlham Hall-д их сургуулийн хуулийн сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдаг бол Sainsbury төвд Sir Robert Sainsbury, Lady Lisa Sainsbury зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүд хадгалагдаж байдаг. Мөн уг кампуст Норвич судалгааны хүрээлэн байрладаг байна. Кампусын хамгийн сүүлд шинээр баригдсан 2 барилгад оюутны дотуур байр, аж үйлдвэрийн төв байдаг. Уг кампус нь байршлын хувьд хотын төвд ойролцоо оршдог.

Номын сангийн тусгай цуглуулгууд

Их сургуулийн номын сангийн тусгай цуглуулгад ойролцоогоор 100000 гаруй ховор ном зохиол, бүхийл салбарийг хамарсан тогтмол хэвлэл, ганцаарчилсан яриа багтдаг. Номын сангийн зарим тусгай цуглуулгуудаас дурьдвал:

Зурагт ном

Энэ нь ихэвчлэн 19 – 20-р зууны үед холбогдох зурагт зохиолын эмхтгэл бөгөөд 600 орчим зохиолыг багтаадаг

Broke collection: 18-19-р зууны үеийн цэргийн шинжлэх ухааны холбогдолтой 150 гаруй зохиолын цуглуулга

Abbott-ын цуглуулга: Claude Colleer Abbott нь Дурхамын их сургуулийн Англи хэлний профессор хүн байсан бөгөөд уг цуглуулга нь түүний 1500 орчим зохиол бүтээлээс бүрддэг.

Ketton-Cremer-ын цуглуулга: Түүхч, намтарч Robert Wyndham Ketton-Cremer нь Norfolk-ын түүх, онцлог шинжийн талаар маш олон зүйл бичиж, туурвисан байдаг бөгөөд уг цуглуулга нь түүний 1000 гаруй зохиолоос бүрддэг.
Вэб хаяг: https://www.uea.ac.uk/