Танилцуулга

University of Edinburgh нь 1582 онд байгуулагдсан Шотландын хамгийн эртний сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 2014, 2015, 2016 онуудын QS жагсаалтад дэлхийд эхний хорьд жагссан байдаг ба 2016-2017 оны тус жагсаалтад 19-т орсон. Мөн University of Edinburgh нь дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад Европдоо 6-т бичигдсэн байдаг, Руссэл Группын гишүүн сургууль бөгөөд Европын 21 судалгааны их сургуулийн нэг юм. University of Edinburgh нь жил бүр 50000 оюутан элсүүлэн авдаг Их Британийн хамгийн алдартай 4 сургуулийн нэг бөгөөд оюутнуудаа өндөр шалгуураар элсүүлэн авдаг.

Номын сан

University of Edinburgh–н номын сан тус сургуулийг үүсэн байгуулагдахаас 2 жилийн өмнө буюу 1580 баригдсан байдаг. 2.5 сая гаруй ном зохиолтой уг номын сан нь Шотландын хамгийн том их сургуулийн номын санд тооцогддог. Номын сан нь George Square-т байдаг ба барилгын загварыг Basil Spence гаргажээ. Энэхүү барилга нь Европын хамгийн том сургалтын номын сангийн барилгад тооцогддог ажээ.

Кампусууд

Эдинбургийн их сургуулийн кампус нь үдсэн 6 хэсэгт хуваагддаг:

Төвийн бүс

Энд Тооцоолол, Мэдээллийн технологийн сургууль, Хуулийн сургууль, их сургуулийн төв номын сан байдаг. Энэ хэсэгт харъяалагдах APPLETON TOWER–т шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн бакалаврын түвшний 1-р курсын хичээлүүд явагддаг бол, Teviot Place-д анагаах ухаан болоод био анагаах ухааны хөтөлбөрийн хичээлүүд явагддаг.

King's Buildings

King's Buildings нь хотын өмнөд хэсэгт байх бөгөөд шинжлэх ухаан, инженерчлэлийн сургалт, судалгааны ажлууд явагддаг.

Pollock halls

Их сургуулийн оюутны дотуур байр энд байх ба ихэвчлэн 1-р ангийн оюутнууд байдаг. Pollock Halls-н эртний барилгуудын 2-ыг нь 2002 онд татан буулгаж оронд нь шинэ барилга баригджээ.

Little France

Энд их сургуулийн захиргааны барилга байдаг ба 2002 оны 8-р сарын 12-с үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн Little France-д Анагаахын сургууль, 2 том лекцийн танхим, анагаахын номын сан байрладаг. Эндэхийн Queen's Medical Research Institute нь анх 2005 онд байгуулагдаж байсан ба уг институтад хөнгөн хэлбэрийн өвчнүүдийг судалдаг.

Easter bush

Easter Bush кампуст Мал эмнэлэг судлалын Рояал сургууль, Рослэнинститут, Амьтдыг хамгаалах Жен Марчиг олон улсын төв зэрэг байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. 1823 онд байгуулагдсан Мал эмнэлэг судлалын Рояал сургууль нь мал эмнэлгийн боловсрол, судалгаа шинжилгээ, практикийн тал дээр дэлхийд тэргүүлэгч байр суурьтай байдаг.

Вэб хаяг: https://www.ed.ac.uk/