Танилцуулга

University of Essex нь 1963 онд байгуулагдаж 1965 онд буюу байгуулагдсанаасаа 2 жилийн дараа эзэн хааны тунхаг бичгийг хүртэн албан ёсны их сургууль болсон. Тус сургууль нь Английн Эссекст байдаг улсын судалгааны их сургууль юм. Их сургуулийн гол кампус нь Wivenhoe-аас нэг милл хүрэхгүй зайд Wivenhoe Park-т байдаг ба Southend-on-Sea-д өөр нэг кампус нь байрладаг. University of Essexнь University of Suffolk, Colchester Institute, South Essex College, Writtle University College зэрэг Английн хэд хэдэн боловсролын байгууллагуудтай ойр хамтран ажилладаг. Мөн тус сургууль нь судалгаа шинжилгээний ажил ихийг хийдэг бөгөөд 2014 онд судалгааныхаа чанараар Их Британи улсын шилдэг 20 их сургуулийн тоонд багтсан. QS дэлхийн их сургуулиудын чанар нэр хүндийн жагсаалтад University of Essex-г Их Британи улсын шилдэг 5 олон улсын их сургуулийн нэгээр нэрлэсэн ба олон улсын оюутны тоогоороо улсдаа 12-т бичигддэг. University of Essex–ын төгсөгчид дундаас нийгэм, улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, Нобелын шагналтан олон төрөн гарсан.

Кампус

Их сургуулийн гол кампус болох Wivenhoe Park кампус нь Wivenhoe Park-д байрладаг. Уг кампусын загварыг алдарт уран барилгач John Constable гаргажээ. Кампусын голлох барилгууд нь 18-р зууны үед холбогдох хэдий ч зарим барилгуудын хувьд 1960 онд баригдаж байсан. Кампуст сургалтын байрнуудаас гадна 2 оюутны дотуур байр байдаг ба энд ихэвчлэн бакалаврын түвшний оюутнууд байрладаг.

Их сургууль нь гол кампусаас гадна

Colchester кампус

Southend кампус

Loughton кампус гэсэн 3 кампустай.

Albert Sloman Номын сан

Уг номын санд цахим ном, хэвлэл, судалгааны бүтээл, тусгай материалууд байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS: 6.5-7.0

TOEFL: 83-100

Вэб хаяг: https://www.essex.ac.uk/