Танилцуулга:

Exeter University нь Их Британи улсын хамгийн алдартай сургуулиудын нэг бөгөөд төрийн өмчит сургууль юм. Уг сургууль анх 1851 онд Шинжлэх ухаан Урлагийн сургууль нэртэйгээр Exeterхотод байгуулагдаж байсан. Анх байгуулагдах үедээ л хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд асар их хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн үйл ажиллагаагаа эгэл даруухнаар эхлүүлж байсан нь өнөөгийн Exeterих сургуулийг үүсгэн байгуулах үндэс суурь болсон. 1870 онд Урлаг, Шинжлэх ухааны сургууль амбулаторын судалгааг сонирхон хийх болсон бөгөөд Кэмбрижийн их сургуулийн дэмжлэгтэйгээр Exeter-н технологийн их сургуулийн дайтай коллеж болон өргөжсөн. 1900 он гэхэд сургуулийн нийт суралцагчдын тоо 900 хүрсэн бөгөөд 13-30 насныхан байсан. 1900-аад оны эхээр сурагчдын нийгмийн үйл ажиллагаа улам цэцэглэн хөгжиж байсан. 1955 онд тус коллеж нь Урлаг, Шинжлэх ухаан, Нийгэм судлал, Хууль гэсэн 4 факультет бүхий их сургууль болсон. 1960 он бол Exeterих сургуулийн хувьд алтан үе гэж хэлж болохоор жил байв. Учир нь энэ онд тус сургуулийн гол барилгууд ашиглалтанд орж, сургуульд элсэхийг хүсэгчдийн тоо бусад сургуулиудыхтай харьцуулахад асар хурдацтай өссөн байдаг. 1996 онд тус сургуулийн нэг салбар сургууль болох Анагаахын сургуулийн тэнхимийн эрхлэгч профессор John Tooke чихрийн шижин өвчинд хийсэн судалгаагаараа Хатан Хааны Ойн Шагнал хүртсэн. Exeter их сургууль үүнээс хойш энэхүү эрхэм хүндэт шагналыг 1998 онд "Хүүхдийн эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнгэсэн судалгаагаар мөн 2007 онд чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан эмчилгээд хийсэн судалгаагаараа 2 удаа хүртжээ. Тус сургууль Их Британи улсын дээд боловсролын холбоонд 2015 онд нэгдэж, тус холбооны гишүүн их сургуулиудын шилдэг 10-т багтсан.

Яагаад Exeter-г сонгох ёстой вэ?

·Times–с дэлхийн шилдэх их сургуулиудын тоонд багтсан.

·Times болонSunday Times Good University Guide-с Их Британи улсын шилдэг 10 их сургуулийн тоонд багтсан

Онцлох амжилтууд:

·Times болонSunday Times Good University Guide 2017-с гаргасан шилдэг их сургуулиудын жагсаалтын 9-д эрэмбэлэгдсэн

·Төгсөгчдийн 94 хувь нь ажлын байртай

·2016 оны Британийн их сургууль, Коллежуудын Спортын аварга шалгаруулах тэмцээний 5-р байр

Тус сургууль нь 20000 оюутантай, тэдгээрээс ойролцоогоор 15000 очим нь бакалаврын түвшний суралцагчид байдаг. Тус сургуульд суралцсанаар нөхөрсөг таатай орчинд чанартай сайн мэргэжил эзэмших бүрэн боломжтой.

Кампус

Бакалаврын түвшний оюутнуудын суралцдаг үндсэн 3 кампус байдаг. Үүнд:

Streathan campus

Оюутнуудын дийлэнх хэсэг нь энд байрладаг ба хэдэн зуун акрыг хамарсан хамгийн том кампус юм. Саяхан тус кампуст 380 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Уг кампус нь улсдаа хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог газруудын нэг бөгөөд цэцэрлэг, мод, нууртай ба энд оюутан залуусын хувьд сурч боловсрох хосгүй, таатай орчин бүрдсэн. Хотын төвөөс таван минут алхаад хүрэх зайтай.

St Luke’s кампус

Энд спорт, эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны оюутнууд байрладаг. Уг кампус нь олон жилийн туршид ихээхэн өөрчлөгдсөөр ирсэн ч 150 жилийн түүхтэй кампус юм. Энд саяхан 1 сая паундын хөрөнгөөр сэргээн зассан номын сан, сургалтын төхөөрөмжүүд, орчин үеийн шийдэл бүхий семинарын өрөө, лекцийн танхимууд байдаг. Мөн уг кампус нь спорт заал, агааржуулалт бүхий фитнесс, тасалгааны халаалт бүхий усан сантай.

Penryn campus, cornwall

Тус кампус нь хамгийн сүүлийн үеийн сургалтын болоод судалгааны тоног төхөөрөмжтэй. Мөн оюутны байрыг орчин үеийн шийдлээр тохижуулсан. Ойролцоогоор 4000 орчим оюутан байрладаг уг кампус нь таньд нөхөрсөг, таатай уур амьсгалыг бүрдүүлэх болно.

Номын сан

Exeter-н их сургууль нь 2 номын сантай. Тус 2 номын санд тус бүрд нь явагддаг хичээл, судалгаатай холбоотой ном сурах бичиг сэтгүүлүүд байдаг. Сонин сэтгүүл, нийтлэлийн эмхэтгэлүүд Penryn кампусын номын санд байдаг.

Penryn кампусын номын санд дараах чиглэлийн ном сурах бичиг байна.

Үүнд:

·Биошинжлэх ухаан

·Бизнес

·Корнвэллийн cудалгаа

·Загвар

·Дижитал тоглоом

·Дэлхий, байгаль орчин судлал

·Инженер

·Англи хэл, бичиг

·Кино, телвиз

·Түүх

·Зар суртачилгаа

·Гэрэл зураг

The Falmouth library

Уг номын сангийн нэгдүгээр давхарт тухтай сандалууд байхаас гадна ном, сэтгүүл, сонин, судалгааны материалууд байдаг. Мөн багаар ажиллахад зориулсан хэсэг, зөөврийн компьютер ашиглах хэсэг бий.

Вэб хаяг: http://www.exeter.ac.uk/