Танилцуулга

Улсын их сургууль, Английн Gloucestershire-т байдаг. 10000 оюутантай. 2014 онд хийгдсэн Олон улсын оюутны барометр судалгаагаар Их Британи улсын оюутнаа дэмждэг 5 их сургуулийн нэгээр шалгарсан. 60 гаруй орны төлөөлөл болсон оюутнууд уг сургуулийг зорин ирж суралцдаг. University of Gloucestershire нь ойролцоогоор 2 зууны түүхтэй сургууль бөгөөд анх Gloucestershire-т байсан орон нутгийн засгийн газрын эзэмшлийн 2 боловсролын төвийг нэгтгэснээр уг сургууль үүсгэн байгуулагдах үндэс суурь нь тавигдсан. Тус их сургуулийг 1834 онд Cheltenham Mechanics’ institute хэмээн нэрлэх болсон ч 1847 онд энэ нэрээ "Cheltenham Training Collegeболгон өөрчилсөн. 1990 онд дээд боловсролын Cheltenham and Gloucester коллеж байгуулагдсан. 2001 оны 10-р сард уг коллеж их сургууль болон өргөжсөн. Уг их сургууль нь 100 өөр мэргэжлээр бакалавр, 57 мэргэжлээр магистер, доктор бэлтгэн гаргадаг.

Кампус

Тус их сургууль нь 3 кампустай.

1.The Park, Cheltenham хамгийн том кампус бөгөөд Gloucestershire сургуулийн захиргаа энд байрладаг. Уг кампус нь Cheltenham-н Park дүүрэгт байрладаг. Энэхүү эдлэн газар нь 19-р зууны үеэс улбаатай бөгөөд анх амьтан судлал, ургамал судлалын паркын зориулалттайгаар байгуулж байсан. Уг кампусын цэцэрлэг нь хиймэл таримал хосолсон 900 гаруй мод,гүехэн нуур, нугатай.

2.Francis Close Hall: Энд Cheltenham-н тосгоны төвд ойрхон сэргээн засварласан түүхэн барилгууд байдаг. Уг кампус нь 1847 онд "Cheltenham Training Collegeүүсгэн байгуулагдаж байх үед баригдсан байдаг. Энд тус их сургуультай хобоотой тусгай эмхэтгэлүүд, түүхэн баримт бичгийн агуулах байхаас гадна архив байрладаг. Уг кампуст Хүмүүнлэгийн ухаан, боловсрол, байгаль, нийгмийн шинжлэх ухаан, хөдөлмөр, урлахуй зэрэг янз бүрийн чиглэлийн хичээлүүд явагддаг.

3.Урлаг, гэрэл зургийн төв: Урлаг, гэрэл зургийн Хардвик төв нь 2011 онд байгуулагдсан. Франсик Клос Холлтой ойролцоо оршдог. Уг студийг дүрслэх урлаг, гэрэл зургийн чиглэлээр сурж буй оюутнуудад зориулан байгуулсан. Уг төв нь саяхан нэрээ "Урлаг, гэрэл зургийн төв болгон өөрчилсөн.

4.Oxstalls campus: Уг кампус нь Gloucester-т байрладаг, 1993 оны 8 сард хаалгаа барьсан ч 2002 онд дахин үүд хаалгаа нээсэн. Одоогийн Oxstall кампусын байранд 1962 он хүртэл "Дотоодын шинжлэх ухааны коллеж нэртэй байсан бөгөөд тус коллеж 1967 онд Gloucestershire-н боловсролын коллеж болон өөрчлөгдсөн. Уг коллеж 1980 онд татан буугджээ. Энэхүү кампуст спортын болоод, лабораторийн тоног төхөөрөмжүүд олон бий. 2002 онд тус кампуст оюутны байрнууд шинээр баригдсан бөгөөд энэ нь 175 оюутны багтаамжтай. Oxstall-д 2015 онд нээгдсэн 1,8 сая паундын өртөг бүхий шинэ урлагийн төв нь 4 тоглолтын танхим, жүжгийн өрөөтэй. University of Gloucestershire нь Cheltenham –д байдаг бизнесийн сургуулиа Oxtall-дахь шинэ барилга руу нүүлгэн нэгдсэн бизнесийн сургууль, хөгжлийн төв байгуулахаар төлөвлөж байгаа.

Факультетууд

University of Gloucestershire нь 2 факультет, 9 сургуультай.

oУрлаг технологийн факультет

-Урлаг, дизайны сургууль

-Компьютер технологийн сургууль

-Хэвлэл мэдээллийн сургууль

-Боловсролын сургууль

oШинжлэх ухаан, хэрэглээний бизнесийн факультет

-Бизнесийн сургууль

-Биеийн тамир спортын сургууль

-Байгаль , нийгмийн шинжлэх ухааны сургууль

-Эрүүл мэнд нийгмийн халамжийн сургууль

Номын сан

Тус их сургууль нь 3 номын сантай, 3 кампуст нэг нэгээрээ байрладаг. Номын сангууд олон тооны электрон ном, сэтгүүл, мэдээллийн баазуудтай. Мөн эдгээр номын сангуудад 100 гаруй зөөврийн компьютер байдаг бөгөөд оюутнууд 2 цагаас нэг долоо хоногийн хугацаатай зээлж хэрэглэх боломжтой. Бүх номын сан хангалттай хэмжээний камер, дүрс бичлэгийн аппарат, диктофон зэрэг хэвлэл мэдээллйин төхөөрөмж, дижитал эвлүүлгийн програм хэрэгсэлтэй.

Яагаад University of Gloucestershire-г сонгох ёстой вэ?

·Ажлын байрны боломж: Таньд ирээдүйд ажилд ороход тань тус болох үнэ цэнэтэй ажлын туршлагыг санал болгох болно. Төгсөгчдийн 95 хувь нь 6 сарын дотор ажлын байртай болж аль эсвэл дараагийн шатны сургалтанд хамрагддаг.

·Fast- track degrees: Бизнес, хууль зэрэг тодорхой тооны хичээлүүдийг багтаасан 2 жилийн эрчимжүүлсэн бакалаврын хөтөлбөрыг сонгосноор илүү хурдан хугацаанд төгсөхөөс гадна мөнгөнд хэмнэлттэй.

·Оюутны туршлага: Бие биедээ тусалж дэмждэг, найрсаг, таатай уур амьсгал таньд их сургуулийн амьдралд бүрэн дүүрэн оролцоход тань туслах болно. Тус сургууль нь Их Британи улсдаа оюутныг дэмжих үйл ажиллагаагаараа дээгүүр эрэмблэгддэг /олон улсын оюутны барометр судалгаа, 2015/

·Чанартай сургалт: "National Teaching Fellowshipsшагналыг 14 удаа хүртсэн.

 

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

·Бакалаврын түшинд бүртгүүлэгч нь ахлах сургуулиа сайн дүнтэй дүүргэсэн байх.

·Олон улсын бакалаврын түвшний хөтөлбөрт бүтгүүлэгч нь IELTS–н 6 оноо, хамгийн багадаа 5.5 оноотой байх

·Сэтгүүл зүйн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй байгаа бол IELTS-н 7.5 оноотой байх /унших, бичих, сонсох, ярих бүх чадварын оноо 7.5 байх/

Вэб хаяг: http://www.glos.ac.uk