Танилцуулга

University of Leeds нь 1831 онд байгуулагдсан, Английн Вэст Йоркширт байдаг. Aнх Yorkshire College of Science нэртэйгээр байгуулагдаж байсан ба хожим Leeds School of Medicine-тай нэгдэн 1904 онд University of Leeds болгон нэрээ өөрчилсөн. Тус сургууль нь Их Британийн шилдэг судалгааны их сургуулиудын нэг бөгөөд Russell Group-н анхны гишүүн сургууль юм. University of Leeds–ын Бизнесийн сургууль нь дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын тоонд багтдаг.

University of Leeds нь 31790 оюутантай, оюутныхаа тоогоор Их Британи улсдаа 7-т ордог. Мөн тус сургууль нь 2006 оноос эхлэн өнөөг хүртэл Их Британи улсын оюутан залуусын сурахыг хүсдэг 5 их сургуулийн тоонд багтсаар иржээ.

Нэр хүнд

·2017-2018 оны Times-аас гаргасан их сургуулиудын жагсаалтад улсдаа 10

·2017-2018 оны Sunday Times-ын жагсаалтад 14

·2016-2017 QS дэлхийн их сургуулидын жагсаалтаар Европын их сургуулидаас 32, дэлхийд 93

·Төгсөгчдийн ажлын боломжоороо Их британи улсад топ 3, дэлхийд топ 20-д багтсан.

·2016 онд оны их сургуулиар тодорсон

Кампус

Их сургуулийн гол кампус нь Лийдс хотын төвд байрладаг. 1230 акр талбайг хамардаг.

Факультет

Их сургууль нь 8 факультеттэй:

·Урлаг,Хүмүүнлэгийн ухаан, Соёл

·Биологийн шинжлэх ухаан

·Бизнес

·Боловсрол, Нийгмийн шинжлэх ухаан, хууль

·Инженерчлэл

·Байгаль орчин

·Математик, Физикийн шинжлэх ухаан

·Анагаах ухаан, Эрүүл мэнд

Номын сан

University of Leeds–ын номын сан нь 2.78 сая ном, 26000 хэвлэмэл болон цахим сэтгүүл, 850 өгөгдлийн сан, 6000 цахим номтой Их британийн хамгийн том судалгааны номын сангуудын нэг юм. Их сургуулийн төв номын сан болох нийгмийн шинжлэх ухаан, хуулийн Brotherton номын сан нь Parkinson Building-д байдаг. Шинжлэх ухаан, инженерчлэлийн номын сан нь Edward Boyle номын сан бөгөөд уг номын сан нь кампусын төв хэсэгт байдаг. Анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын хувьд Worsley Building-д байдаг эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сангаар үйлчлүүлдэг. 1-2-р ангийн оюутнуудад зориулсан The Laidlaw номын сан нь гол кампуст байх ба анх 2015 онд ашиглалтанд оржээ. Тус номын санг £9,000,000 тусламж үзүүлсэн Lord Laidlaw-ын нэрээр ийн нэрлэгджээ. Их сургуулийн эдгээр номын сангууд нь 15-20 зууны үеийг хамрах олон төрлийн тусгай ном зохиолын цуглуулгуудыг хадгалж байдаг ба тэдгээрийн дунд Wolfgang Amadeus Mozart, Ludwiq van Beethoven зэрэг нөлөө бүхий хөгжмийн зохиолчдын зохиол бүтээл, William Shakespeare-н 1623 онд хэвлэгдсэн анхны түүвэр зохиол байдаг.

Вэб хаяг: https://www.leeds.ac.uk/