Танилцуулга

University of Liverpool нь Английн Ливэрпүүлд байдаг улсын их сургууль бөгөөд 1881 онд коллежоор үйл ажиллагаагаа эхлүүлж 1903 онд эзэн хaаны тунхаг бичгийг хүртэж байсан. Тус сургууль нь 3 факультет, 35 тэнхим, 5 салбар сургуулиудтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн University of Liverpool нь Russel Group болон N8 Group-ын гишүүн сургууль юм. Их сургуулийн төгсөгчид дундаас 9 Нобелын шагналтан төрөн гарсан байдаг ба 103 чиглэлээр оюутан сургадаг. Уг сургууль нь далайн зураглал, аж ахуй, биохимийн тэнхимийг сургуульдаа байгуулснаараа Их Британи улсдаа ахдагч юм. Мөн тус сургууль нь 2006 онд Хятадад бие даасан их сургуулиа байгуулсан байна. Их сургууль нь Олон улсын хэд хэдэн сургуультай хамтран ажилладаг бөгөөд эдгээр түншүүд нь их сургуулийн хичээлийн хөтөлбөр, курсуудыг дэлхий дахинд мэдүүлэхэд тус дөхөм болдог байна.

Нэр хүнд

2017онд U.S. News & World Report–оор их сургуулийг дэлхийд 197–т

·2013 Complete University Guide жагсаалтад багтсан 124 их сургуулиас 31-т

·2008 оны Complete University Guide жагсаалтад багтсан 113 их сургуулиас 34

·2017 The Sunday Timesжагсаалтад багтсан 123 их сургуулиас 27-т

·2008 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 93-т тус тус бичигдсэн байдаг.

Мөн тус сургууль нь Хими, Комьпютерийн шинжлэх ухаан, Ерөнхий инженерчлэл, Архелоги, Аж ахуй, Мал эмнэлэг, хоолны шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрүүдээрээ Их Британи улсдаа шилдэг арван их сургуулийн тоонд багтдаг.

Кампус

University of Liverpool нь Ливэрпүүл хотын төвд 1 кампустай. 69 лекцийн танхим, 114 хичээлийн танхим, урлаг судлалын факультет бүхий 192 барилгаас бүрддэг. Кампусын гол хэсэг нь үндсэн 3 факультетэд хуваагддаг. Үүнд:

·Эрүүл мэнд, байгалийн шинжлэх ухаан

·Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухаан

·Шинжлэх ухаан, инженерчлэл

Мөн уг кампуст их сургуулийн оюутны дотуур байр байрлах ба дотуур байр нь 51 байртай, 3385 оюутны багтаамжтай.

Номын сан

Harold Cohen номын сан нь University of Liverpool–ын төв кампус болох бөгөөд их сургуулийн кампусын хойд хэсэгт байрладаг. Уг номын сан нь Шинжлэх ухаан, инженерчлэл, Эрүүл мэнд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад үйлчилдэг. Номын сан 1938 оны 5-р сарын 21-ээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ үедээ 200000 боть номтой байжээ. Өдгөө энэ тоо 500000 болон нэмэгдсэн.

University of Liverpool