Танилцуулга

2004 онд Манчэстерийн Виктори их сургууль, Манчэстерийн шинжлэх ухаан технологийн их сургууль гэсэн хоёр их сургууль нэгдэн өнөөгийн Манчэстерийн их сургууль үүсгэн байгуулагдсан. Дээрх 2 дээд сургууль 100 жил ойр хамтран ажилласны үндсэн дээр нэгдэх шийдвэрт хүрэн 2004 оны 10 дугаар сарын 22-нд албан ёсоор нэгдэн Их Британи улсын хамгийн том их сургууль болсон. Уг сургууль нь Манчэстер хотын өмнө хэсэгт байрладаг. Манчэстерийн их сургууль нь асар баялаг эрдмийн өв сантай сургууль бөгөөд уг сургуулийн ажилчин алба хаагч, үеийн төгсөгчид дундаас 25 Нобелийн шагналтан төрөн гарчээ.

Манчэстерийн их сургуулийн номын сан

Манчэстерийн их сургуулийн номын сан нь үндэсний судалгааны 5 номын сангийн нэг юм. 4 сая гаруй ном, гар бичмэл, 29000 гаруй ховор цахим сэтгүүл, 414000 цахим ном, хэдэн зуун мэдээллийн бааз бүхий уг номын сан нь Их Британи улс дахь хамгийн их номтой/ нөөцтэй номын сангуудын нэгд тооцогддог. Тус номын сангийн гол зорилго бол Манчестэрийн их сургуулийн оюутан сурагч багш ажилчдын сургалт, судалгаанд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Кампус

Хэдийгээр Манчэстерийн их сургууль нь campus university биш ч тус сургуулийн төв байранд тоног төхөөрөмжүүдийнх нь ихэнх нь байдаг бөгөөд уг байрыг кампус хэмээн ярих нь бий. Уг кампус нь гутлын хэлбэртэй бөгөөд 2 хэсгээс бүрддэг.

·Хойд кампус буюу Sackville Street Campus

·Умард кампус буюу Oxford Road Campus

Эдгээр кампусуудын нэрийг их сургуулиас албан ёсоор өгөөгүй ч тус сургуулийн вэбсайтад эдгээр нэршил нь өргөн ашиглагддаг бөгөөд мөн хуучин UMIST, Victoria University гэсэн 2 их сургуулийн кампусуудтай дүйдэг. Fallowfield Campus-т оюутны дотуур байр байрладаг. Сургуулийн төв байрнаас ойролцоогоор 3 км зайтай.

Вэб хаяг: http://www.manchester.ac.uk/