Танилцуулга

Nottingham Trent University нь Английн Ноттинхамд байдаг улсын судалгааны их сургууль юм. Уг сургууль нь 1992 онд TrentPolytechnic нэртэйгээр байгуулагдаж байсан ба 27920 оюутантай, томоороо Их Британи улсдаа 14-т ордог. 2008 онд The Complete University Guide-аас уг сургуулийг улсын шилдэг сургуулиудын нэгээр тодруулсан байдаг. Nottingham Trent Universityнь 6000 гаруй бизнесийн байгууллагуудтай ойр хамтран ажилладаг бөгөөд оюутнуудынх нь 94 хувь нь 6 сарын дотор ажилд орох эсвэл дараагийн шатны сургалтанд хамрагдаж чаддаг байна. Үүнээс гадна People & Planet Green League-ээс тус сургуулийг 2009 онд байгаль орчинд ээлтэй сургуулиар тодруулсан.

Мөн их сургууль нь олон төрлийн томоохон судалгаа шинжилгээний ажлыг хийдэг бөгөөд 2008 онд тус сургуулийн хийсэн судалгааны 74 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байсан бол 2014 онд энэ хувь өсч 90 хувьд хүрсэн. 2015 оны 11-р сард Nottingham Trent University сургалтын чанараараа Хатан хааны ойн шагналыг хүртсэн.

Nottingham Trent Universityнь дэлхийн хурдацтай хөгжиж буй сургуулиудын нэг бөгөөд Brackenhurst Clifton зэрэг кампусуудаараа Green Flags шагнал хүртсэн. Уг сургууль нь ойролцоогоор 27000 оюутантай, 2003 оноос хойш өнөөг хүртэл сургалтын үр өгөөжтэй, таатай орчинг бүрдүүлэх үүднээс кампусууддаа 350 сая паундын хөрөнгө зарцуулжээ.

City кампус

Их сургуулийн City кампус нь Nottingham хотын төвд байдаг. Энд Nottingham бизнесийн сургууль, Nottingham хуулийн сургууль, Уран барилга, дизайнын сургууль, Урлаг, дизайнын сургууль, Хэвлэл мэдээлэл, Сэтгүүл зүйн төвийн нийт 17000 гаруй оюутан суралцдаг.

Clifton кампус

Энд Урлаг хүмүүнлэгийн ухаан, Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд байхаас гадна Nottingham боловсролын институт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Brackenhurst кампус
Уг кампуст байгалийн шинжлэх ухааны сургуулиас гадна Reception and Environment Centre байрладаг.

Boots номын сан

Уг номын сан нь их сургуулийн төв номын сан болох бөгөөд Хууль, урлаг дизайн, бизнес, Уран барилга гээд бүхий л чиглэлийн ном зохиолууд энд байдаг. Номын сангийн барилга нь анх 1998 онд баригдаж байсан ба 2013 оны зун сэргээн засварлаж барьсан байдаг. Энэхүү номын сан нь 533000 гаруй ном, 2500 орчим сонин сэтгүүл, видео бичлэгүүдтэй. Clifton, Brackenhurst зэрэг кампусуудад уг номын сангийн салбар номын сангууд байрладаг.
Вэб хаяг: https://www.ntu.ac.uk/