Танилцуулга

Английн Портсмутад байдаг University of Portsmouth нь 1908 онд байгуулагджээ. Тус сургууль нь 1992 он хүртэл Протсмутын политехник нэртээгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад оюунуудад нэмэлт болон дээд боловсролын хөтөлбөр санал болгох болсноор их сургууль болон өргөжсөн. University of Portsmouth нь 50-с бага жилийн түүхтэй дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтдаг бөгөөд эм зүй, олон улсын харилцаа, улс төр, механикийн инженерчлэл, палеонтлоги зэрэг олон чиглэлийн хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог. 2018 онд Guardian University Guide-с тус сургуулийг Английн спортын шинжлэх ухааны салбарын шилдэг сургуулиар шалгаруулж улмаар их сургуулийн гэмт хэрэг судлал, англи хэл, нийгмийн ажил, график дазайн, загварын курсууд нь Их британи улсын шилдэг 10 их сургуулийн хөтөлбөрийн тоонд багтжээ. Их сургуулийн судалгаа шинжилгээний салбарт эзлэх хувь багагүй бөгөөд Физикийн салбарт хийсэн судалгааны 89 хувь, Эм зүй, нүүр ам судлал, Сувилахуйн чиглэлийн судалгаануудын 90 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. University of Portsmouth нь "Их Сургуулиудын холбоо, Tim Peake, Gravson Perry, Simon Armitage, Ben Fogle- н холбоо, Арлын их сургуулиудын холбоозэрэг холбоодуудын гишүүн их сургууль юм.

Кампус

Их сургууль нь 2 кампустай:

Гол кампус: Уг кампус нь University Quarter-т байрладаг. University Quarter нь хотын төвд орших их сургуулийн голлох барилгуудыг өөртөө багтаадаг. Энэ хэсэгт их сургуулийн сургалтын болон дотуур байрны зориулалттай дийлэнх барилгууд хамаарах бөгөөд University Quarter нь Southsea Terrace-т байрладаг.

Langstone кампус: Уг кампус нь хэмжээний хувьд их сургуулийн гол кампусаас жижиг, Портси арлын захад орших Милтонд байдаг. Энд их сургуулийн спортын факультет байхаас гадна 565 оюутны багтаамжтай, оюутны байр, оюутнуудад зориулсан ресторан байрладаг. Урьд уг кампуст их сургуулийн хэлний сургууль байж байгаад хожим University Quarter-ын Park Building-руу нүүжээ.

Номын сан

Их сургуулийн номын сангийн гол зорилго нь олон салбарыг хамарсан, өргөн хүрээний мэдээллээр багш, оюутныг ханган их сургуулийн өнөөгийн болон ирээдүйн сургалтын хөтөлбөрийг дэмжих явдал юм. Уг номын санд олон тооны цахим болон хэвлэмэл ном зохиолууд байдгийн дунд ховор, тусгай цуглуулгууд багтдаг. Үүнд:

Bolton Collection

Уг цуглуулгыг уран барилгач, уран барилгын түүх судлаач Артур.Т Болтон их сургуульд хандивлажээ. Энэхүү цуглуулга нь уран барилга, археологи, урлагийн түүхийн холбогдолтой ном зохиолуудыг багтаасан байдаг.

Ховор номын цуглуулга

Уг цуглуулга нь номын сангийн хамгаалалттай бүсэд хадгалагддаг бөгөөд 1800 оноос өмнөх үеийн ном зохиол, зарим ховор ном зохиолын эх хувь, анхны хэвлэлүүдийг багтаадаг.
Вэб хаяг: http://www.port.ac.uk/