Танилцуулга

1892 онд байгуулагдсан University of Readingнь Английн Berkshire-ын Reading-д байдаг улсын их сургууль юм. Оксфордын Христийн сүмийн салбар коллежоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус сургууль нь 1926 онд 5-р Жорж хаанаас эзэн хааны тунхаг бичгийг хүртэж байсан, Дэлхийн 2-р дайны үеийн цор ганц их сургууль болж байсан. Их сургууль хийгдсэн судалгаа шинжилгээний дийлэнх ажлууд нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд судалгааныхаа чанар, далайцаар Их Британи улсын 154 судалгааны байгууллагаас 27-д ордог. Мөн тус их сургуулийн тэнхимүүд нь Эзэн хааны ойн шагналаар хэд хэдэн удаа шагнагдаж байсан. QS их сургуулиудын чанар үзүүлэлтээр их сургуулийн "Хөдөө аж ахуйн бодлого, хөгжлийн сургуульнь чанар, нэр хүндээрээ Их Британи улсдаа шилдгээр шалгарч дэлхийд 11-т бичигдсэн байдаг. University of Reading нь 4 кампустайгаас London road, Whiteknightsкампусууд нь Reading-ын тосгонд, Greenlandsкампус нь Thames мөрний эрэг дээр байх ба үлдсэн 2 кампус нь Iskandar Puteri, Malaysia-д тус тус байрладаг.

Кампусууд

1. Whiteknights кампус нь их сургуулийн хамгийн том кампус юм. Энд их сургуулийн төв номын сан байдаг ба уг кампус нь Их Британи улсын хамгийн ногоон газруудын нэгээр тодорч байсан үзэсгэлэнт кампус юм.

2.London Road кампус нь Reading тосгоны төвөөс холгүй оршдог. Энд их сургуулийн боловсролын институд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

3.Greenlands кампус нь Thames мөрний эрэг дээр байдаг ба William Henry Smith-ын гэр байсан уг барилга нь 2008 онд их сургуулийн кампус болон өөрчлөгдсөн. Бакалаврын дараах түвшний сургуулиуд энд байрладаг.

4.2016 оны 2-р сард их сургууль Malaysia-ын Iskandar-т шинэ кампусаа нээсэн ба энд бакалаврын болон, бакалаврын дараах, түвшин, бэлтгэл түвшний хөтөлбөрийн хичээлүүд явагддаг. Энэхүү кампус нь их сургуулийн хамгийн анхны олон улсын кампус юм.

Номын сан

Их сургуулийн номын сан нь Whiteknights кампуст байрлах ба энд ойролцоогоор 1 сая гаруй ном зохиол, цахим материалууд байдаг. Мөн их сургуулийн "Цаг уур судлалын тэнхим-д өөр нэг номын сан байдаг.

Вэб хаяг: http://www.reading.ac.uk/