Танилцуулга

The University of Sheffield Английн Өмнөд Yorkshire, Sheffield-д байрладаг, улсын судалгааны их сургууль юм. Тус сургуульд 1905 онд хааны тунхаг бичгийг олгосон байдаг. Sheffield Medical School (1828), Firth College (1879) and Sheffield Technical School (1884) сургуулиудыг нэгтгэж University of Sheffield-ыг 1897 онд үүсгэн байгуулсан. The Western Bank, the St George's гэсэн 2 кампустай. Тус их сургууль нь 5 академийн факультетад хичээллэдэг бөгөөд 19555 бакалаврын, 8370 магистерийн оюутантай. QS World University Rankings жагсаалтаар дэлхийд 82-д, Times Higher Education World University Rankings жагсаалтаар дэлхийд 108-д эрэмбэлэгддэг.

Кампус

Main (Western Bank) campus- тус кампус нь campus university биш бөгөөд ихэнх барилгууд нь ойр ойрхон баригдсан байдаг. Их сургуулийн төв нь Sheffield хотын төвөөс баруун зүгт 1 миллийн зайд байдаг. Энд the Sheffield Students' Union, the Octagon Centre, Fifth court, the Geography and Planning building, the Alfred Denny Building (жижиг музейг багтаасан байгалийн шинжлэх ухааны барилга, Амьтан ургамалын шинжлэх ухааны тэнхим, биологи), the Dainton and Richard Roberts Buildings and the Hicks Building гэсэн барилгууд байдаг.

St George's

Тус кампус нь St George's Church-ийн нэрээр нэрлэгдсэн. Mappin гудамжинд байрладаг. Faculty of Engineering, the University of Sheffield School of Management and Department of computer science-ыг багтаасан байдаг.

Номын сан

University of Sheffieldнь the Information Commons, Western Bank Library, Health Sciences Libraries (Royal Hallamshire Hospital and Northern General Hospital), The Diamond гэсэн 5 номын сантай.

Arts Tower and Western Bank Library

Arts Tower буюу Grade II listed building нь 1966 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. the Western Bank Library нь Information Commonsбайгуулагдах хүртэл University of Sheffield-ын гол номын сан нь байсан.The Grade II*-listed library нь 25000 ховор ном товхимол, 150 онцгой цуглуулгатай. Western Bank Library нь Үзэсгэлэнгийн галлерейтай.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага:

Pre-Masters

Three term programme - Academic IELTS for UKVI 5.5 (Бүх чадваруудын оноо хамгийн багадаа 5.5)

Two term programme - Academic IELTS for UKVI 6.0 (Бүх чадваруудын оноо хамгийн багадаа 5.5)

English for Pre-Masters (EPM)

Two term programme - Academic IELTS for UKVI 4.5 (Бүх чадваруудын оноо хамгийн багадаа 4.5)

One term programme – Academic IELTS for UKVI 5.0 (Бүх чадваруудын оноо хамгийн багадаа 5.5)

Вэб хаяг:https://www.sheffield.ac.uk/