Танилцуулга

University of Southamptonнь Саутгемптонд байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь  Russell Group–ын гишүүн сургууль бөгөөд чанар, цар хүрээгээрээ Их Британи улсдаа 8-т ордог. Энэхүү сургууль нь гарал үүслийн хувьд Hartley Institution-тай холбогдох бөгөөд 1902 онд уг байгууллага нь Hartley University College болон өргөжиж улмаар 1952 оны 4-р сарын 29-д эзэн хааны тунхаг бичгийг хүртэн University of Southampton нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөгийн байдлаар University of Southampton нь бакалаврын түвшний 17485 , бакалаврын дараах түвшний 7390 оюутныг сургаж байгаа ба нийт оюутныхаа тоогоор Зүүн Өмнөдийн их сургуулиудыг хошуучилдаг.

Их сургуулийн нэр хүнд

Их Британи улсын их сургулиудын үнэлгээний голлох 3 үзүүлэлтээр:

·2018 оны Guardian University Guide жагсаалтад 35-д

·2018 оны Complete University Guide жагсаалтад 26-т

·2017 оны The Times and Sunday Times Good University Guide жагсаалтад 21-т тус тус бичигдсэн байна.

Highfield Кампус

Их сургуулийн гол кампус нь Хаяфилдэд байдаг 1914 оны 7-р сарын 20-с эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг кампус нь жил ирэх тусам өргөжиж байгаа ба Synthetic Chemistry Building, Mountbatten Building гэсэн шинэ барилгууд нэмж баригдсан.

Avenue Кампус

Уг кампуст Хүмүүнлэгийн ухааны факультет байдаг ба Highfield кампусаас холгүй байдаг. Avenue кампус одоогийн байгаа урьд нь Southampton Tramsheds, Richard Taunton's College байсан ба Саутгемптон хотын албанаас энэ газрыг University of Southampton–д заржээ. Кампусын барилгууд дунд 20-р зууны үеийн хэд хэдэн барилга байдаг.

University of Southamptonнь 2012 оны 10-р сард Malaysia-ын Iskandar Puteri-д анхны олон улсын кампусаа нээсэн. Уг кампус нь Iskandar Puteri-ын Edacity-д байдаг. Уг кампуст инженерийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг бөгөөд Malaysian Qualifications Agency (MQA), Board of Engineers Malaysia зэрэг газруудаас уг кампусын хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн.

Boldrewood Кампус

Уг кампус нь мөн Highfield кампусын ойролцоо байдаг. Их сургуулийн далайн уур амьсгал судлалын төв, Саутгемптон далай, далайн уур амьсгал судлалын холбоо энэхүү кампуст байрладаг. Boldrewood кампус нь 2010 он хүртэл Био анагаахын шинжлэх ухааны кампус байсан ба биологийн шинжлэх ухааны факультет энд байрлаж байжээ.

Номын сан

University of Southampton-ын кампус бүр нэг нэг номын сантай бөгөөд номын сангууд нийтдээ 1.5 сая гаруй ном зохиол, тогтмол хэвлэлийг агуулж байдаг. Hartley номын сан их сургуулийн хамгийн анхны номын сан бөгөөд Highfield кампуст байдаг. Их сургуулийн дийлэнх ном зохиол, тогтмол хэвлэлүүд уг номын санд байхаас гадна улс төр, засгийн газрын холбогдолтой тусгай цуглуулгууд, архивын материалын эмхтгэл 6 сая гаруй гар бичмэл, ховор номын архив байдаг.

University of Southampton-ын өөр нэг номын сан бол Avenue номын сан бөгөөд хүмүүнлэгийн ухааны салбарын ном хэвлэлүүд энд хадгалагддаг. Харин E. J. Richards-н инженерчлэлийн номын сан нь инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутан, энэ чиглэлийн багш нарт үйлчилдэг.

Вэб хаяг: https://www.southampton.ac.uk/