Танилцуулга

University of St Andrews нь Шотландын Файф мужын Гэгээн Андриуд байдаг Их Британын улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль 1413 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, Англи хэлээр харилцдаг орнуудын хамгийн эртний гэх тодотголтой 3 сургуулийн нэг болох бөгөөд United College,St Mary's College and St Leonard's College зэрэг коллеж, 18 салбар сургууль, 4 факультетэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт оюутны 45 хувийг олон улсын оюутнууд бүрдүүлдэг. University of St Andrewsнь сургалтын чанар, нэр хүндээрээ Их Британи улсын сургуулиудаас Oxbridge, –н дараа буюу 3-р ордог. The Guardian их сургуулиудын жагсаалтад тус сургуулийн физик, одон орон судлалын сургууль, олон улсын харилцааны сургууль, компьютерийн шинжлэх ухааны сургууль, газар зүйн англи хэл, математикийн сургууль нь салбартаа чанар, нэр хүндээрээ манлайлсан байдаг бол Times higher education дэлхийн их сургулидын жагсаалтаас University of St Andrews–г нийгмийн шинжлэх ухаан, урлаг хүмүүнлэгийн ухааны салбарын дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгээр нэрлэсэн. Мөн тус сургууль нь Их британи улсдаа оюутны сэтгэл ханамжаараа дээгүүрт ордог. University of St Andrews–н үе үеийн төгсөгчид дундаас олон салбарын алдартнууд төрөн гарсан байдаг бөгөөд Шотландын анхны ерөнхий сайд уг сургуулийг төгсөж байжээ.

Номын сан

University of St Andrews–н номын сан нь Их британи улсын хамгийн их номтой их сургуулийн номын сангуудын нэгэнд зүй ёсоор багтдаг. Их сургуулийн номын санд ховор ном зохиол, чухал гар бичмэл, зургууд нэлээдгүй байдаг. Мөн номын сангийн цуглуулгад сая гаруй боть ном, 200000 гаруй ховор, эртний ном зохиол байдаг. University of St Andrews–н номын сан нь 1612 онд 6-р Эзэн хаан Жемсийн зарилгаар байгуулагдаж байсан ба 1710-1837 онд 18-р зууны уран зохиолын олон зохиол бүтээл, эмхтгэл уг номын санд хадгалагдаж байсан. Уг номын сангийн гол барилга нь North Street-д байрлах ба сая гаруй ном зохиолтой.

Факультет

Урлагийн факультет: эдийн засаг, англи хэл, кино урлаг судлал, түүх, олон улсын харилцаа, удирдлага, орчин цагийн хэл, гүн ухаан

Шашин судлалын факультет

Анагаахын факультет

Шинжлэх ухааны факультет: биологи, компьютерийн шинжлэх ухаан, газар зүй, математик, физик, одон орон судлал, сэтгэл судлал, неврилоги

Вэб хаяг: https://www.st-andrews.ac.uk/

Англи хэлний тавигдах шаардлага