Танилцуулга

University of Sunderland нь Английн Сандэрландад байдаг бөгөөд анх 1901 онд Сандэрландын технологийн коллеж нэртэйгээр байгуулагдаж 1992 онд их сургууль болон өргөжсөн. Тус сургуулийн кампусууд нь Сандерланд, Лондон, Хонг Конгд байдаг. Сандэрландын их сургуульд 12995 оюутан суралцдаг бөгөөд уг сургууль 2012 онд оны их сургуулиар шалгарч байсан.

Кампус

University of Sunderland нь Хонг Конг, Лондонд тус тус нэг кампустай.

Sir Tom Cowie кампус- Вер мөрний эрэг дээр байдаг, 1990 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2002 оны 9-р сараас эхлэн нэрээ Sir Tom Cowie кампус болгон өөрчилсөн уг кампуст Гэгээн Петерийн номын сан байдаг.

London кампус- 2012 оны 4-р сарын 16-нд University of Sunderland нь Лондонгийн Канари Варфт шинэ кампусаа нээсэн. 2012-2013 онд уг кампуст суралцдаг оюутны тоо 2,277-д хүрчээ. Энэхүү кампуст сувилахуй, бизнес, аялал жуулчлал- нутагшуулалт, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирлагын чиглэлийн хичээлүүд явагддаг.

Hong Kong кампус- 2017 оны 3-р сарын 2-нд University of Sunderland нь Хонг Конгд шинэ кампусаа нээсэн.

Номын сан

Murray номын сан- Уг номын санд оюутнуудад хэрэгтэй бүхий л талын ном сэтгүүл, баримт материалууд байдаг.

Эмхтгэл- Урлаг, боловсрол, эрүүл мэнд, түүх, хэл, уран зохиол, байгалийн шинжлэх ухаан, эм зүй, сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухаан, спорт

Гэгээн Петерийн номын сан

Эмхтгэл- Бизнес, тооцоолол, боловсрол, инженечлэл, түүх, хэл, хууль, уран зохиол, хэвлэл мэдээлэл, нийгмийн шинжлэх ухаан, аялал жуулчлал

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS:6 оноо, бүх түвшний оноо хамгийн багадаа 5.5 байх

CPE:180-с дээш байх

Вэб хаяг: https://www.sunderland.ac.uk/