Танилцуулга

University of Sussex нь Брихтонын ойролцоо орших Фламерт байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд үе үеийн төгсөгчдөөс 3 нобелийн шагналтан төрөн гарсан. University of Sussexнь нэр хүндтэй шилдэг сургуулиудын нэг бөгөөд 2015-2016 оны Times higher education дэлхийн их сургуулиудын жагсаалтад Европын их сургуулиудаас 62, Дэлхийн их сургуулиудаас 140-д бичигдсэн. Мөн 2016 оны Guardian University Guide жагсаалтад Их Британи улсын сургуулиудаас 19-т орж 2015 оны дэлхийн их сургуулиудын академик жагсаалтад Их британи улсын шилдэг 21 сургуулийн 18, дэлхийн шилдэг 200 их сургуулийн 151-т тус тус бичигдсэн байдаг. Сасексийн их сургууль 2015 онд хөгжлийн чиглэлийн хичээлийн хөтөлбөрүүдээрээ QS дэлхийн их сургуулиудын жагсаалтын 1, 2016 онд уг жагсаалтын 2-т тус тус жагсаж байсан. Мөн дэлхийн их сургуулийн академик жагсаалтаар улсынхаа шилдэг 20 их сургуулийн тоонд багтсан.

Кампус

Сасексийн их сургуулийн кампус нь Брихтонын захад байдаг ба үзэсгэлэнт South Downs үндэсний цэцэрлэгээр хүрээглэгдсэн байдаг. Кампусын барилгууд уран барилгын өвөрмөц шийдлээр баригдсан байх ба ихэнх хэсэг нь энэхүү өвөрмөц загвар хийцээрээ олон шагнал хүртэж байсан.

Номын сан

Сасексийн их сургуулийн номын сан нь сургалт судалгааны зориулалттай олон тооны ном зохиол цахим материалуудаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн архивийн материал, гар бичмэл, ховор номын цуглуулгуудтай бөгөөд тэдгээрийн ихэнх нь 20-р зууны үеийн уран зохиол, улс төр, нийгмийн түүхийн холбогдолтой баримт сэлтүүд байдаг. Номын сангийн тусгай цуглуулгад Rudyard Kipling –ын зохиол бүтээлүүд, шинэ улс төрчдийн талаарх архив, Bloomsbury Group-тэй холбоотой зарим цуглуулгууд багтдаг. Мөн тус номын сангийн судалгааны архивт нийгмийн судалгааны байгууллагуудын 1930-1940 оны судалгааны материалууд байдаг ба энд хадгалагдаж буй баримт материалуудын тоо өнөө хэр нэмэгдсээр байна.

IELTS (Academic)

Дээд –нийт оноо: 7.0, хэсэг бүрийн оноо 6.5
Дунд –нийт оноо: 6.5, хэсэг бүрийн оноо 6.0
Доод - нийт оноо: 6.0, хэсэг бүрийн оноо 6.0

Вэб хаяг: http://www.sussex.ac.uk/