
Танилцуулга
University of Warwick нь 1965 онд байгуулагдсан Английн Ковентрид байдаг. Warwick Business School нь 1937 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол Warwick Medical School нь 2000 онд байгуулагдан анхныхаа элсэлтийг авч байжээ. University of Warwick нь 1979 онд Coventry College of Education, 2004 онд Horticulture Research International–тай тус тус нэгдэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байгаа билээ. Урлаг , Анагаах ухаан, Шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан гэсэн үндсэн 4 факультетэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг тус сургуульд 25600 оюутан бүтэн цагаар суралцдаг. Уг сургууль нь Британийн нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд судалгааныхаа чанараар улсдаа 8-т ордог. Мөн ажил олгогчдын хүндэтгэлийг хүлээсэн дэлхийн шилдэг 20 их сургуулийн нэг юм. University of Warwick нь of AACSB, the Association of Commonwealth University, the Association of MBAs, EQUIS, the European University Association, the Midlands Innovation group, the Russell Group, Universities UK зэрэг холбоодуудын гишүүн сургууль юм.
Кампус
Warwick нь хотын төвөөс баруун урьд орших Coventry-н захад байдаг, өөр хоорондоо ойролцоо орших 3 кампусаас бүрддэг.
Гол кампус
Их сургуулийн гол кампус нь Coventry, Warwickshire-н хооронд оршдог. Энд оюутны дотуур байр, оюутны холбоо байхаас гадна банк, дэлгүүр, кофе шоп, эмийн сан ажилладаг. Уг кампусын барилгууд нь 1960 оны уран барилгын хэв маягаар баригджээ.
Номын сан









