Танилцуулга

University of Leicesterнь Английн Ликэстерт байдаг улсын судалгааны их сургууль бөгөөд гол кампус нь Виктори паркын ойролцоо, хотын төв хэсэгт байдаг. Тус их сургууль судалгааны их сургуулиар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба Их Британи улсын шилдэг 20 их сургуулийн тоонд багтдаг. 2008 онд Times ангентлагаас University of Leicester–ыг оны шилдэг их сургуулиар тодруулсан бол 2016-2017 оны The Complete University Guide жагсаалтад 29-т, The Sunday Times Good University Guide жагсаалтад 25-д тус тус бичигдсэн. Мөн 2017 онд Times-аас гаргасан шилдэг 200 их сургуулийн нэгээр шалгарсан байдаг.

Тус сургууль нь генетик хурууны хээний нээлтийг хийснээрээ алдартай юм.

Номын сангийн тусгай эмхтгэлүүд

·Орон нутгийн түүхийн цуглуулга: Thomas Hatton: 1920 онд орон нутгийн нэгэн бизнесмэн Leicester коллежын номын санд английн орон нутгийн түүхийг өгүүлсэн 2000 орчин ном бүхий цуглуулгаа хандивласан байдаг ба энэ нь тус номын сангийн хамгийн анхны томоохон хандивын цуглуулгын нэгэнд зүй ёсоор тооцогддог.

·The Laura Riding Letters: Америкийн шүлэг яруу найргийн эмхтгэл.

·The Sue Townsend-ын цуглуулга: Уг цуглуулга нь Sue Townsend–ын шүлэг, яруу найраг, бүтээлүүдийн талаарх нарийвчилсан тэмдэглэл зэргээс бүрддэг.

Кампус

Сургуулийн гол кампус нь хотын төвийн хойд хэсэгт Викторигийн паркийн ойролцоо байдаг. Кампусын Fielding Johnson барилга нь 1837 онд баригдсан ба уг барилгын загварыг William Parsons гаргаж байжээ. Кампусын сургалтын зориулалттай зарим барилгууд баригдахаас өмнө их сургуулийн ихэнх тэнхимүүд уг барилгад байрладаг байсан. Өнөөдөр энэхүү кампуст их сургуулийн захиргаа, хуулийн факультет байрладаг байна.

Fielding Johnson барилгын зэргэдээ Ken Edwards-ын барилга байх бөгөөд уг барилга 1995 онд баригдаж байсан. Мөн уг кампуст David Wilson 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсон байна.
Вэб хаяг: https://le.ac.uk/