Танилцуулга

Kaplan International College-д суралцан ирээдүйгээ бүтээцгээе. Дэлхий шилдэг их сугуулиуд байдаг хотуудын нэгэнд орших уг коллежийг сонгосноор ирээдүйн амьжилтын тань гараа тавигдах болно.

Каплан олон улсын коллежыг сонгох шалтгаан

·Лондонгийн амьдрал

Каплан олон улсын коллеж Лондон нь сэтгэл татам зүйлс олонтой Лондон хотын төв хэсэгт байрладаг. Такси, Автобусны буудал, дэлгүүр, кофе шоп гээд бүхий л зүйлдээ ойр.

·Оюутнуудад их сургуульд цаашид үргэлжлүүлэн сурахад туслах орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Оюутнуудын хувьд лекцийн танхим, IT-н тоног төхөөрөмж, Лондонгийн номын сангийн ном зохиолуудаас унших бүрэн боломжтой.

·Коллежын багш нар салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүд байдаг. Нэг ангид цөөхөн оюутан хичээллэдэг учир оюутнуудын хувьд багш нартайгаа илүү ойр харилцан, цэгцтэй мэдлэг олж авах боложтойгоос гадна багш нар тухайн оюутныг амжилттай сургахад бүхий л талаас нь дэмжиж ажилладаг.

·Коллежийн зүгээс оюутанд виз сунгуулах, шалгалтанд бэлдэх гээд бүхий л талын тусламж дэмжлэгийг үзүүлдэг. Мөн коллежид зохион байгуулагдаж буй аливаа нийгмийн үйл ажиллагаагаар дамжуулан коллежийн болон гадны оюутнуудтай танилцах боломжтой.

Каплан олон улсын коллеж Лондонгоор дамжуулан дараах их дээд сургуулиудад элсэн суралцах боломжтой.

Aston University

University of Birmingham

City, University of London

Cranfield University

University of Westminster

University of York 

University of Liverpool

Вэб хаяг: https://www.kaplanpathways.com/colleges/kaplan-international-college-london/