Танилцуулга

University of Brighton нь Английн Браятонд байдаг улсын их сургууль бөгөөд анх 1858 онд Brighton School of Art нэртэйгээр байгуулагдаж 1992 оноос эхлэн их сургууль гэсэн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус сургууль нь мэргэжлийн боловсролд түлхүү анхаардаг бөгөөд олгодог зэргүүдийн дийлэнх нь мэргэжлийн байгууллага, тэдгээрийн шалгуурыг бүрэн хангасан байдаг. Их сургууль нь 21135 оюутан, 2700 багш, ажилтантай.

University of Brighton нь дараах чиглэлүүдээр оюутан бэлтгэдэг:

·Эм зүй

·Инженерчлэл

·Комьпютер

·Математик

·Уран барилга

·Шинжлэх ухаан

·Сэтгүүл зүй

·Гэмт хэрэг судлал

·Бизнес

Их сургууль нь 5 кампустайгаас , Falmer, Grand Parade, Moulsecoomb кампусууднь Brighton-д байдаг ба нэг нь Eastbourne, үлдсэн нэг нь Hastings-д байдаг.

Falmer кампус нь Браятонын хотын төвөөс ойролцоогоор 3 миллийн зайд орших ба энд Хүмүүнлэгийн ухаан, Эрүүл мэндийн шинжлэх ухаан, Хавсрага нийгмийн шинжлэх ухааны сургуулиуд, Сувилахуйн судалгааны төв, Олон улсын эрүүл мэндийн хөгжил судалгааны төв, Сургалт судалгааны төв, Браятон, Сасексийн анагаахын сургууль тус тус байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Grand Parade кампус нь Браятон хотын төвд байдаг. Энд Их сургуулийн урлаг, хүмүүнлэгийн ухааны коллеж, Галерей байхаас гадна Урлаг дизайнын сургууль, Анагаахын сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль байрладаг.

Moulsecoomb кампус нь Браятон хотын өмнөд хэсэгт байдаг, 8000 гаруй оюутантай их сургуулийн хамгийн том кампус юм. Уг кампуст Браятон бизнесийн сургууль, Уран барилга, Дизайнын сургууль, Математик, Инженерчлэлийн сургууль, Эм зүй, биомолекулын шинжлэх ухааны сургууль байрладаг.

Eastbourne кампус  нь the East Downs National Park-ын ойролцоо байдаг. Энд 3000 гаруй оюутан суралцдаг ба спорт, эрүүл мэндийн сургуулиуд байдаг. Уг кампус нь Hastings-д байдаг. Энд хавсрага нийгмийн шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, бизнес, удирдлага, боловсрол, Английн уран зохиол, биологи, математик, социологийн чиглэлийн хичээлүүд явагддаг.

Номын сан

Их сургууль нь 5 номын сантай:

·Aldrich номын сан

·Falmer номын сан

·Hastings номын сан

·Queenwood номын сан

·St.Peter's House номын сан

Вэб хаяг: https://www.brighton.ac.uk/index.aspx