Танилцуулга

University of the West of England нь Их Британийн Бристолд байдаг улсын их сургууль бөгөөд анх 1595 онд Merchant Venturers Navigation School нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан. Уг сургууль нь 1992 онд их сургууль болон өргөжсөн. University of the West of England нь улсдаа төгсөгчдийнхөө ажлын боломжоор шилдэг 25 их сургуулийн тоонд багтдаг. Нийт төгсөгчдийн 96 хувь нь 6 сарын дотор мэргэжлээрээ ажилд орж эсвэл дараагийнхаа шатны сургалтанд хамрагддаг байна. Өнгөрсөн жил гэхэд нийт төгсөгчдийн 87 хувь нь University of the West of England-д суралцаж төгссөндөө сэтгэл хангалуун байдаг хэмээн хэлжээ. Тус сургууль нь бакалаврын, бакалаврын дараах түвшний, мэргэжлийн болоод богино хугацааны нийт 600 гаруй хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог бөгөөд хууль, байгаль орчин, технологи, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аж үйлдвэр, урлаг зэрэг олон салбаруудад мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Мөн уг сургууль нь сургалтын чанар, оюутнуудын туршлага зэргээрээ алдартай.

Кампус

Frenchay кампус

UWE-ын хамгийн том, хамгийн анхны кампус болох Frenchay кампус нь Бристол хотын төвөөс хойд зүгт 6 км-ын зайд оршдог. Уг кампуст Бристолын бизнесийн сургууль, Бристолын хуулийн сургууль байрлахаас гадна шүүхийн 2 үзүүлэх танхим, 300 суудалтай лекцийн танхим, Harvard лекцийн танхим, кафе, дэлгүүр байдаг.

Glenside кампус

Уг кампуст их сургуулийн Хавсрага шинжлэх ухаан, Эрүүл мэндийн факультет байдаг. Энэхүү кампус нь Fishponds-ын захад орших Blackberry Hill-д байдаг ба энд байрлах Хавсрага шинжлэх ухаан, Эрүүл мэндийн факультет нь өмнөх Эрүүл мэндийн Эвон, Глокэстершир коллеж, Бэт, Свиндон коллеж гэсэн 2 коллеж UWE-ын Эрүүл мэнд, нийтийн судалгааны факультеттэй нэгдэж байх үед буюу 1996 онд байгуулагдсан байдаг.

Эрүүл мэнд, хавсрага шинжлэх ухааны факультет нь дараах тэнхмүүдээс бүрддэг:

·Хавсрага шинжлэх ухаан тэнхим

·Нийгмийн шинжлэх ухаан эрүүл мэндийн тэнхим

·Сувилахуй, эх барихуйн тэнхим

Энэ факультет нь мэргэжлийн сургалт, бакалаврын түвшнөөс эхлээд магистер, доктор хүртлэх бүх түвшний, хагас цагийн болоод бүтэн цагийн хөтөлбөрүүдийг санал болгодог Их Британийн хамгийн том их сургуулийн факультетуудын нэг юм.

Gloucester кампус

Уг кампус нь Glouscester Docks-ынWest Quay-д байдаг, энд сувилахуйн сургалт, бакалаврын дараах түвшний зарим хөтөлбөрийн хичээлүүд явагддаг.

St Matthias кампус

Уг кампус нь Бристол хотын Fishponds-ын захад байдаг бөгөөд кампусын барилгууд дунд Викториогийн үед холбогдох байгууламжууд нэлээдгүй бий.St Matthiasкампуст Уран зураг, Хүмүүнлэгийн ухаан, Боловсролын факультетын зарим тэнхимүүд байдаг.

Вэб хаяг: http://www.uwe.ac.uk/