Танилцуулга

Bournemouth University нь Английн Дорсетийн Борнмутад байдаг улсын их сургууль бөгөөд анх 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2009 онд Times Higher Education-ээс тус сургуулийг оны их сургуулиар тодруулсан ба 2016 оны 9-р сард Times болон Sunday Times-аас жил бүр гаргадаг их сургуулиудын чанар, нэр хүндийн жагсаалтад баруун өмнөдөд 6, улсдаа 62-т орсон. Bournemouth University нь хэдий байгуулагдаад удаагүй залуу их сургуулиудын тоонд багтдаг ч 17000 оюутантай, тэдгээрээс 1500 орчим нь олон улсын оюутнууд байдаг. Тус сургууль нь сургалтын чанар, төгсөгчдийн ажлын боломжид ихээхэн анхаардаг бөгөөд сургуулийн National Centre for Computer Animation-ын төгсөгчдийн хувьд Hollywood-ын Lord of the Rings, Gladiator, Star Wars, Madagascar, King Kong зэрэг алдартай бүтээлүүд дээр ажиллаж байсан. Мөн тус сургууль нь гэмт хэрэг судлал, шүүх эмнэлгийн салбаруудад томоохон шинжилгээ явуулдаг.

Кампус

Bournemouth University нь Talbot Campus, Lansdowne Campus гэсэн 2 кампустай.

Talbot Кампус

Talbot кампус нь Fern Barrow-д байрладаг. Энд оюутны холбоо, номын сан гээд их сургуулийн голлох барилгууд байхаас гадна кампуст кафе, дэлгүүр байдаг.

Lansdowne Кампус

Lansdowne кампус нь Bournemouth-ын тосгоны захад байрлах ба энд сургалтанд зориулсан барилгууд болон сургуулийн захиргааны барилга байдаг. Мөн их сургуулийн олон улсын коллеж энд кампуст баригдаж байгаа.

Номын сан

Sir Michael Cobham-ын номын сан нь Talbot-ын зүрхэн хэсэгт байрладаг ба энд олон эмхтгэл, хэвлэмэл материалууд бий. Оюутнуудыг сурч боловсрох нөхцөл бололцоогоор бүрэн хангасан уг номын санд хичээлийн танхим, давхар бүрт хэвлэх машин, скайнер байдаг.

Bournemouth House Library нь Lansdowne кампуст байрлах Bournemouth House-ын 1 давхарт байдаг. Уг номын санд:

·Бакалаврын дараах түвшний оюутнуудад зориулсан бизнес, хууль, удирдлага

·Сувилахуй, эрүүл мэнд судлал

·Сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухаан, нийгмийн бодлогын чиглэлийн хэвлэмэл ном зохиолууд хадгалагдаж байдаг.

Эдгээр ном зохиолуудаас гадна 200 оюутны багтаамжтай сургалтын өрөө, компьютерийн өрөө, багаар ажиллах өрөө байдаг.