Танилцуулга

Cranfield Universityнь Шинжлэх ухаан, Инженерчлэл, технологи, Улирдлагын чиглэлээр бакалаврын дараах түвшнүүдэд оюутан бэлтгэдэг улсын их сургууль юм. Их сургууль нь 2 кампустайгийн нэг нь Bedfordshire-ын Cranfield-д байдаг бол нөгөө кампус нь Shrivenham-дах Их Британи улсын Батлан хамгаалахын Академид байдаг. Cranfield University–ын гол кампус нь дотроо онгоцны буудалтай гэдгээрээ онцлог бөгөөд сансарын сургалт, судалгаа явуулахад ашигладаг байна. Cranfield University нь анх 1946 онд College of Aeronautics нэртэйгээр үүсэн байгуулагдаж, 1993 онд их сургууль болон өргөжин Cranfield University болсон.

Их сургуулийн нэр хүнд

·2008 онд Гранфилдийн удирдлагын сургууль нь чанар нэр хүндээрээ Их Британи улсдаа 3-т, Европт 13 бичигдэж байснаас гадна уг сургуулийн магистерийн хөтөлбөр нь дэлхийд 37-т ордог. 2013 онд Financial Times-аас их сургуулийн магистерийн хөтөлбөрийг дэлхийд 38-т оруулсан.

·Cranfield University нь 2015 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад механик, сансар, үйлдвэрлэлийн инженерчлэлийн чиглэлээр дэлхийд 27-т бичигдсэн.

·Их Британи улсын Сансарын инженерчлэл чиглэлийн нийт төгсөгчдийн 54 хувь болон аж ахуй, байгаль орчны шинжлэх ухааны салбарын мөн түвшний нийт төгсөгчдийн 25 хувь нь Гранфилдийн төгсөгчид байдаг.

·Их Британи улсад санал болгодог инженерчлэл, шинжлэх ухааны чиглэлийн докторын түвшний хөтөлбөрийн 10 хувийг тус сургууль заадаг.

·Их сургууль нь Хатан хааны ойн шагналыг 4 удаа хүртэж байсан.

Кампус

Cranfield University–ын кампус нь Лондонгийн хойд хэсэгт Гранфилд тосгоны ойролцоо байдаг. Milton Keynes болон Bedfordтосгодууд уг кампустай хамгийн ойр орших бөгөөд ойролцоогоор 8 миллын зайтай.

Номын сан Их сургуулийн номын сангаас 200 гаруй цахим өгөгдлийн санг ашиглан хичээл, сургалттай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг олж авах боломжтой. Мөн уг номын санд 22000 гаруй цахим сэтгүүл, ном, сэтгүүл тайлангийн эмхтгэл байдаг. Эдгээр ном зохиолууд нь оюутнуудад сургалтандаа амжилт гаргахад туслаад зогсохгүй чадварлаг боловсон хүчин болоход түлхэц болдог.