Танилцуулга

Lund University нь Европын хамгийн эртний, хамгийн том нэр хүндтэй сургуулиудын нэг бөгөөд дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг. Уг сургууль нь Лондон хотод байдаг.

Lund University нь 8 факультеттэй, 42000 оюутан суралцдаг. Мөн тус сургууль 302 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөр санал болгодог бөгөөд дэлхийн 600 гаруй их сургуультай ойрынхарилцаа холбоо тогтоон хамтран ажилладаг.

Нэр хүнд

·2014-2015 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийн их дээд сургуулиудаас эхний 60-т бичигдсэн.

·2015 оны Times Higher Education дэлхийн их сургуулиудын жагсаалтын 90-т бичигдсэн

·2015 оны дэлхийн их сургуулиудын академик жагсаалтад 90-т бичиглдсэн.

·2017 оны Leiden их сургуулиудын жагсаалтын 84-т бичигдсэн

·2013-2014 оны Times Higher Education дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд, технологийн хөтөлбөрийн чиглэлээр 17-т, урлаг хүмүүнлэгийн ухааны чиглэлээр 74, анагаах ухаан- эрүүл мэндийн чиглэлээр 77, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр 67, физикийн шинжлэх ухааны чиглэлээр 57-т тус тус бичигдсэн.

Кампус

Их сургуулийн ихэнх факультет нь Скания дахь Лундын жижиг хотод байдаг. Мөн уг сургууль нь Шведийн хамгийн том хот болох Malmo-ын ойролцоо кампустай.

Campus Helsingborq: Уг кампус нь Хэлснбургийн хотод байдаг. 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энд ойролцоогоор 3000 оюутан суралцдаг бөгөөд University of Lund-ын үйлчилгээний удирдлагын салбар, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбар энд байрладаг.

Номын сан

Lund University-ын номын сан нь 1668 онд үүсгэн байгуулагдсан, Шиведийн хамгийн том, хамгийн эртний номын сангуудын нэг юм. 1968 онд тус номын сан улсдаа хэвлэлтэнд гарч байгаа бүх ном зохиол баримт материалыг хадгалах хууль ёсны эрхтэй болсон. Өнөөгийн байдлаар Шведэд 6 номын сан ном зохиол хадгалах хууль ёсны эрхтэй байдгаас зөвхөн 2 номын сан бүх төрлийн баримт сэлт, ном сэтгүүл хадгалах эрхтэй байдгийн нэг нь Lund University-ын номын сан юм.

Вэб хаяг: http://www.lunduniversity.lu.se/